SHUUDSHUUD & ART

Хөрөг – Portrait

Posted by Оогийноо on November 11, 2010




Shuudshuud:   “Хөрөг”, 2010.11.11

Зургийн техник: Wacom art

Өөрийн хөрөг
Гүнзгий, бүр харанхуй шөнө шиг гүн харц
Гүзээлзгэнэ юм уу, чихрийн амттай уруул
Нуугдаж, үснийхээ ард далдирсан дух
Нулимстай инээдэнд дассан сормуус
Эзнийхээ ааш шиг шулуухан үс
Эрчүүд рүү талимаарч үзээгүй нүд
Хүүхдийнх шиг төрхтэй, гэнэн инээмсэглэл
Хүчлэвч гарахгүй, аяархан дуу
Үг шигээ түргэн, цэх алхаа
Үргэлжид гуниглан гэгэлзэх сэтгэл
Үзэн ядаж ч, хайрлаж ч чадах
Үнэнч бас урвагч зүрх
Цэлмэг атлаа давчдах цээж
Цэвэр биш атлаа үнэтэй даашинз
Бэлзэгээр биш, үзгээр гоёсон
Бээлий өмсөх дургүй гар…

Л.Өлзийтөгс

22 Responses to “Хөрөг – Portrait”

  1. K said

    хөрөг зурна гэж ахиж хэлкүэээ би😀
    үнэхээр хэлэх үггүй,гацмаар…тийм л болж.

  2. solongo said

    amid met derged bui met medremj gj uuniig l heldeg bolovuu bodit hunteigee her tusuutei bolsniig medehgui ch gelee ene zurag amid haragdaj bn bayr hurgey

  3. Элияа said

    Агшин бүрийг үнэнч хийгээд нэр хүндтэй үйлээр гэрэлтүүлж яваарай. \Томас Манн\ Надаар хүсүүлэлтгүй амжилт чамаас чаргууцалдан гүйж байгаа нь илт байна найзаа…:)

  4. lonebee said

    үүү яг тийм байна амьд😀
    хэлэх үг олдохгүй байсын😀

  5. Amita said

    Хайртай гэж байгаа юм шиг харц нь.

  6. Baagii said

    goy zurj ee. bodit hunteigee mash adilhan bolson bn ,solongoo.
    Oogii chamd amjilt husie

  7. SUNshine said

    үнэхээр гое хөрөг болжээ

  8. ariun said

    oko setgel ih hodolj bn uneheer l chinii dotood ertontsiig unshij hoglojee ta 2too amjilt husye chinii nuuts davhraag hurtel gaihaltai amid buteejee setgeliin amidrald tsatgalan l amidraarai ih l hairtai shuu duudee

  9. ariun said

    oko

  10. nara said

    gaihmaar saihan buteel boljee. amjilt!

  11. chuups said

    oogiinoo chin tanai ehner yum u?

  12. Yanjinlham mini gej
    yamar saihan busgui ve

    Haraad l suugaad baimaar.
    Duu hooloig ni tusuulj bna aa.

  13. enkhush said

    saikhan buteel boljee.shine onii mend!

  14. od said

    mash saihan zurag boljee ta yahoo deere mini id-g bvrtegej tus bolno uu?

    turshlga sanal bodoloo huvaaltsah gesiim

    od_happy_qlp@yahoo.com add hiine gej naidaj bn
    thx

  15. enkhee said

    Sain u arban jiliin and mine abyastai hudulmurch sain zaluutai uchirsan bololtoi.Ta 2t sain saihniig husie.

  16. enkhjargal said

    би өнгөрсөн 12 сард танай бологт санаандгүй орж байсан юм тэгээд дараа хайгаад олоогүй юм. олж авсандаа маш их баяртай байна. их гоё бүтээлч блог. Би wacom дээр зурж сурахыг маш их хүсдэг. Та хичээл болгож оруулж өгөөч pls. таны уран бүтээл надад маш их таалагдлаа. монголд үзэсэгэлэнгээ гаргаж байсан уу? номын зураг болон уран зураг график гүйцэтгэл зохиомж өнгө хэллэг мэргэжилийн түвшинд санагдаж байна. Таалагдаж байна.

  17. hahaha said

    heeheh goy boljee gehde nvdiin tom jijig bolgochij hehe

  18. suhee said

    heleh ug algoo mundag iin ta

  19. Nomingobi said

    Ёстой гоё. Өчигдөр танилцсан бүсгүй дүрээрээ мөн байна. Өмнө нь энэ блогт байгаа бүсгүйн зургуудыг хараад хэн болоо гэж боддог байсан. Одоо танилцсан болохоор бүр дотно санагдаж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: