SHUUDSHUUD & ART

Амралтын өдрөө гэж …

Posted by Оогийноо on November 22, 2009

Болжмор, болжмор хөөрхөн дөө

Боов талханд дуртай даа

Өвөл болоход даардаг даа

Өвсөн доогуур шургадаг даа

гэсэн шүлгийг уншаад бяцхан болмжор санаанд тань бууж байна уу.

Хүйтэн сэрүүний улирал эхэлж бяцхан болмжор дааран, өвсөн доогуур шургалах энэ үеэр шувууны үүр хийх санаа төрлөө. Өнөөдөр хийсэн “ажилтайгаа” холбогдуулаад блогтоо энэ мэдээллийг оруулж байна.

Биднийг хүүхэд байхад их тааралддаг байсан болжморын тоо толгой жил ирэх тусам цөөрч байгаа гэнэ. Болжморын тоо толгой ганцхан Монголд ч биш дэлхийн бүхий л суурин газруудад ховорхон үзэгдэх болоод байгаа гэсэн харамсалтай мэдээг уншлаа. Хоол хүнсний хомсдол, толгой хоргодох байр сууц үгүй түүнчлэн цаг агаарын таагүй байдал гэх зэрэг нь болмжорын тоо толгой хоргодох үндсэн шалтгаан болж байна гэж судлаачид үзсэн байх юм.

Миний олж авсан мэдээллээр болмжор гэлтгүй суурин газрын бяцхан шувууд 10-р сараас 3-р сарын хооронд тун идэвхитэй үүр хайдаг гэжээ. Иймээс бяцхан шувуудад тус болох үүднээс өнөөдөр өглөө шувууны үүр хийж гэрийнхээ гадна өлгөлөө.

Хангамж бааз

 

Заа бэлэн боллоо.

 

 

 

Барилга угсралт


4 давхар хауст үнэгүй суулгана

 

Ажиглалтын цэгээс нэг иймэрхүү

 

Шувуу үүрлэчихвэл ингээд харчихна даа


Бээлий өмсөхгүй бол гар цэврүүтэх юм байна шүү!!!!!!!


Шувууны үүр хийхийн ашиг тус:

–         Жил ирэх тусам хорогдож байгаа шувууны тоо толгойг хамгаалах

–         Шувуу аюулгүй газар өндөглөж, ангаахайнууд аюулгүй газар торних гэх мэт /Миний бодлоор/

Шувууны үүр хийхэд анхаарах зүйлс:

–         Үүрний нүхийг гаргахдаа ус, бороо, цас орохооргүйгээр нүхлэх

–         Борооны хамгаалалттай саравч хийх, дээвэр нь ус нэвтрэхээргүй байх

–         Шувуу орж, гарах нүхийг салхины зүгт харуулахгүй мөн нарны гэрэл шууд тусахааргүй байх

–         Муур гэх мэт шувууны “агнуурчин” үл хүрэх газарт, ерөнхийдөө газраас 5-6 метрт байхаар өлгөх

–         Шувуу нисэж орж, гарахад саадгүй байхаар өлгөх

–         Шувууны үүрийг хурц өнгөөр будахгүй байх

–         Шувууны үүрийг модоор хийх

Дараахи хэмжээгээр хийхэд боломжийн хөөрхөн үүр болчихно доо.

Шувууны үүрний загварууд

Ерөнхийдөө шувуу 3-р сарын дунд үе, хаврын эхэн сар гэхэд үүрлэж дуусдаг. Шувуу үүрэнд өндөглөсөнөөс хойш өндөг хагарч, бяцхан ангаахайнууд бие даан нисэх хүртлээ 16-18 долоо хоног болдог юм байна.

Нэгэнт бие даан нисэх чадвартай болж үүрээ орхин ниссэний дараа урин дулаан цагт ихэвчлэн задгай газраар хэсүүчлэн амьдрах тул шувууны үүр үндсэндээ дараагийн өндөглөлт хүртэл буюу 10-3-р сар хүртэл эзгүй байдаг.

Иймээс та үүрэнд үлдсэн шувууны өвсөн хучилгыг цэвэрлэн дараагийн шувуунд бэлтгэж өгөх хэрэгтэй. Учир нь өвсөн хучилганд өт, шимэгч хорхой үржиж шувуу үүрлэхэд бэрх болдог байна.

 

 

Ингээд таны хийж өлгөсөн үүрэнд  шувуу өндөглөж, уянгалаг бяцхан найзтай болохыг хүсье.

 

5 сарын дараа…..

1

2

3


 

15 Responses to “Амралтын өдрөө гэж …”

  1. Oogii said

    Huuee ooroo hiisen yumuu? goyo yumaa…

  2. воаа, ямар гоё юм бэ?
    дараа нь болжморнууд үүрлэчихвэл зурагнуудыг бас тавьж харуулаарай?
    ёстой хөөрхөн болсон байна?

  3. tsoom said

    hamgiin saihan ajil hiisen baina, huurhun boljmoruud lav bayarlah baihdaa 😉

  4. yanjmaa said

    Goe boljee, manai Hustaid heden uur hiij uguuch xe xe xe

  5. amita said

    Бөөн сайхан сэтгэл үнэртэж байна шүү. Өвөл болжморууд л өрөвдөлтэй харагддаг. Хоол ирээд л. Би ч бас ингэж хийнэ ээ. Гэхдээ цаасан хайрцагаар хийж болох юм шиг санагдчихлаа.

  6. gereltyortonts said

    Amita .boroo tsasand nordog materaalaar hiivel hevreg. bolj ogvol modoor hiivel sain.Shuvuu tvvnd ovoljih bolhoor modon havtan ni bolj ogvol zuzaan baival sain.

  7. үнэхээр гэрэлтэй ертөнц ажээ. ийм 4 давхар хаус барихад хэдий хэрийн хугацаа зарцуулсан бэ?. Судалж байгаад нэг өдөр хийчих ч юм билүү…

  8. gereltyortonts said

    Tagtaa: uram hairalsand bayarlalaa.1 odort hiij duusnaa.ih amarhan yum bilee.

  9. kofuku said

    болж дээ энэ цагт байр сууц тэнгэрээс од шүүрэх мэт л хэцүү үед боов талханд дуртай болжморууд сайхан 4н давхар хаустай болоод бор гэдэс нь тэнийж дээ…баатарлаг үйлс бүүтээсэн байна хэхэ…
    жич: манай туулайнд хаус хийгээд өгөөч плийс

  10. parachute said

    boov boortsogon ddurtai daa gedeg shig sanagdlaa… tehdee barag talh ni amidrald oir yum kkk

  11. K said

    ungursun jil minii hiisen shuvuunii uurend yamar ch shuvuu ireegui 😦

    gehdee ene jil nahisan hiinee 😀 nileen tomiig hiiye gej bodood baigaa. er n oiroltsoogoor 2-3n davhariin undurt baihad l zugeeriim shig baigaaiin.

    turuu jil arai l undurt togtoozon.

  12. SHUREE said

    хэхэхэ хөөрхөн 😀

  13. soulmate said

    бүтээлч юмаа
    яасан ч гоё цэцэг тарьдгийн
    гээл шал хөндлөн юм хараад байдаг уу ккк

  14. Anonymous said

    сайн үйлс хийжээ гоё болж

  15. Anonymous said

    ymr saihan setgeltei ym be bas buteelch hun bn

Leave a comment