SHUUDSHUUD & ART

ЦОНХ

Posted by Оогийноо on August 26, 2009

Нар тусах цонх өөрт тань бий.

Зургаа түргэхэн дуусгаад салхинд гарч цээж дүүрэн амьсгалахыг юунаас юунаас илүү хүсэж байлаа. Сэнсний хуурай агаартай, хаашаа хаашаа 3 метр хүрэхтэй үгүйтэй бүүдгэр өрөөнд өдөржингөө зураг зурсанаас болж, нимгэн цамц аадар бороонд нэвт цохиулсан мэт хөлсөндөө норон гүн усанд амьсгалаа түгжин олон цаг байсан мэт сэтгэгдэл төрж байв.
Нарийхан урт хонгилоор явсаар шатаар өгсөн гадагш гарахад саун мэт чийглэг бөгчим агаар гялгар уутанд толгойгоо хийсэн адил бүчээд авах хэдий ч хулганы жижигхэн өрөөнд амь тэмцэн амьсгаадахаас хамаагүй дээр ажээ.

*********************************************************************************************************

Амралтын хоёр өдрийг тааруулан үзэсгэлэнгээ гаргахаар Баасан гарагийн шөнийн галт тэргээр Сөүлд ирлээ. Солонгост ирээд 2 жил болсон хэдий ч нийслэл хотыг нь анх удаан үзэж сонирхохын далимд үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь энэ юм.

Санаж сэдэж явсан ажил маань сэтгэлд хүрэхүйц бүтсэний дараа хүний нутагт ажиллаж амьдарч сурч байгаа Монголчуудыг нэгтгэдэг Түндэмүний Монгол тауныг зүглэв.
Нэгэн ижил неон гэрлэн чимэглэлтэй Солонгосын ихэр гудамжнуудаас Түндэмүний монгол тауны гудамжийг ялгаж танихад төвөгтэй байсангүй. Гудамжны аман дээрээс эхлээд л хөлчүү Монгол залуус том том дуугарч, тойрог үүсгэн тамхилцалгаах нь тун чиг танил дүр зураг санагдаж байлаа.
Гурван эгнээ суудал нь пиг дүүрэн хүнтэй Монгол “шигдан”-ы /зоогийн газар/ сонголт үгүй ганц сул суудал дээр сууж хоолны цэс ч харалгүйгээр шууд цуйван захиалав. Хагас, бүтэн сайн өдрүүдэд Сөүл мөнхүү ойролцоох хотуудад ажиллаж амьдардаг Монголчууд Түндэмүний монгол таунд ирж алжаалаа тайлан өөр хоорондоо уулзаж учирдаг болохоор энэ газар тун их хөл хөдөлгөөн ихтэй байх ажээ.
Хоол хүлээх зуурт хүмүүсийн яриа чихний үзүүрт шүргэнэ. Монголд юмны үнэ нэмэгдсээр Солонгостой амьжиргааны өртөг ижилхэн байгаа ч цалин нь гүйцэж түрүүлж чадахгүй бахардсаар ард хоцорч байгаа тухай, дүү “баагий”-гаа энд нэг сургуульд чихчих ямар боломж байна гэхчилэн аж амьдралын яриа, “муусайн” Солонгосчууд Монгол хүний чигчий хуруунд ч хүрэхгүй арчаагүй сулбагар хэрнээ “хүчирхэг” “оюунлаг” Монголчуудын эх орон яагаад урагшлан хөгжихгүй байгаа нууцыг тайлах цэц булаалдах хөөргөн яриа чих загтнуулна.
Булангийн ширээнд өмнөө “сам чон”-ы 2 литрийн задгай шар айраг тавьсан барзгар нүүртэй хүрэн бор залуу ганцаараа суух нь өөрийн эрхгүй нүдэнд минь тусав. Энэ шигданд 4 хүний ширээг ганцаарчилаад суусан хүмүүс бид хоёр л байгаа бололтой.
Над шиг тал бүрт хараа бэлчээн чих тавьж хэрэгт дурлахгүй зөвхөн урдах шар айргаа гөл ширтэж суугаа тэр залууг би өөрийн эрхгүй сайтар ажиглав. Барилдаж ноцолддог янзын чацархуу том биенд дэндүү багадсан гэмээр цагаан подволк, хар ногоон дисант өмд өмсжээ. Зураач болоод тэрүү хамгийн түрүүнд хүний нүдийг ажигламтгай зантай. Шинжвээс, залуугийн яг л мөс мэт гөлгөр, болор нь эргэчихсэн юм уу гэлтэй мэлгэр хөшингө цагаанаараа эргэсэн харц нь насандаа баймгүй уйтгартай харагдах агаад түүний харц надад битүү гүн саарал мананд төөрсөн мэт сэтгэгдэлийг төрүүлэхэд дотор хачин болоод явчихав. Энэ бодлоосоо болоод дэндүү их дурлаж захиалсан цуйвангаа идэх хүсэл оргүй алга болчихлоо.
Залуу өөрийг нь ажиглаад байгааг мэдэрсэн бололтой дундуур шар айргаар барьсаар намайг чиглээд ирэв.
“Сайн уу. 2-уулаа хоёр талд ганцаараа суугаад яахав. Монгол хүмүүс байна яриа нийлээд сууя. Чамайг анх удаа харж байна. Сөүлийнх биш үү. Хаанаас яваа вэ, энд юу хийдэг вэ” гэлээ. Түүний ярианы өнгө, хоолойг сонсоход харагдаж байгаа шигээ тийм ч уйтгартай нэгэн биш бололтой. Би Сөүлд ирсэн зорилгоо дурьдаад монгол хоол идэх санаатай ирсэнээ хэлэхэд тэр миний зураач гэх үгийг олзуурхан өлгөж аваад Монгол нутгийн сайхан зураг ч үнэхээр сайхан шүү гээд нүд нь илтэд гэрэлтэж
“Өө сайхан мэргэжил байна. Монголд хамгийн сүүлд хэзээ очсон. Ах нь нутагтаа очилгүй 10 жил болж байна. Монгол яваад ирсэн хүн бүрээс монголын тухай сонин хачин сонсох дуртай” гэв.
“Энэ зун яваад ирсэн” гэхэд
“Заа яриад бай” гэж тушаангуй өнгөөр хэлэв.
Бид хоёр Монголын тухай зөндөө зүйлийг ярив. Монголын тухай ярьж суусан тэр хэдэн цагийн хооронд нөгөө хүн маань миний анх харсан битүү мөсөөр хучигдсан гөлгөр нэгэн биш хөдөө нутгийн сэргэлэн цовоолог адуучин хархүү болон хувирсан харагдаж байлаа.
Намайг явах болсоноо хэлэхэд тэрбээр надаас нэгэн зүйлийг хичээнгүйлэн гуйв.
“Ахынхан гэр энүүхэн энд ойрхон байгаа. Чи манайд очоод нэг зураг зураад өгч болох уу. Ах нь цонхгүй подволын өрөөнд амьдардаг. Чи ахынхаа өрөөний ханан дээр нэг сайхан томоохон шиг цонх зураад өг. Ах нь хөлс мөнгийг нь чадахын хирээр гомдоохгүй өгөхийг хичээнээ” гэлээ.
Амьдралдаа сонссон үнэхээр сонин бас гайхалтай гуйлт тэр байв. Яагаад ч юм дотроос минь хэн нэгэн зүүгээр хатгаж, тэр хүн надаас хараагаа шилжүүлэхээс өмнө би яарч сандран “Заа тэгэлгүй яахав” гэдэг үгийг тэвдэн хэллээ. Хүн надаас юм авах гэж гуйж байгаа биш би харин тэр хүнээс ямар нэгэн зүйл салгах гээд чармайж байгаа мэт, тэр хүн гуйлтын минь хариуд “үгүй” гээд хэлчих вий гэх эмээх мэдрэмж өөрийн эрхгүй надад төрөөд явчихав.
Ингээд бид хоёр тэдний гэр лүү алхлаа.


ЦОНХ

Түндэмүний Монгол таунаас 3 гудамжны цаана тэр залуугийнх байдаг ажээ. 3 давхар байшингийн подволын шатаар нарийхан урт үргэлжлэх хонгил руу буулаа. Хонгилын баруун талаар үргэлжлэх жижигхэн өрөөнүүдийн үүд бүгд нээлттэй байх бөгөөд зарим нь хүн амьдардаг бололтой гудас чемодан, номын тавиур, сэнс байх агаад нэг өрөө нь нийтийн ариун цэврийн өрөө бололтой ариутгалын бодис бохирын үнэртэй холилдон сэнхийнэ. Хонгилийн шатны эсрэг талын бусдаасаа арай том өрөөнд оёдолын үйлдвэр ажиллаж байлаа. Харин буланд байрлах мухрын өрөө миний зураг зурах айл.
Биднийг ороход үүдний эсрэг талын хойморт нэг гудас, түүнтэй залгаа түүнийх бололтой хэдэн овоолсон хувцас, будаа агшаагч, ус буцалгагч, нэг хананд нь даавуугаар урласан Монголын төрийн далбаа, асаалттай орхисон сэнснээс өөр эд хогшилгүй байв. Хаашаа хаашаа 3 метр хүрэхгүй энэ өрөөнд өөр эд хогшил тавих ч арга үнэндээ алга байв.
Би ч шууд ажилдаа оров.
Баруун ханан дээр 1 метр гаруй цонх зурлаа.
Сэлүүхэн том цонхоор хээрийн салхи төвөггүй үлээгээсэй гэсэндээ олон салхивч гаргахыг хүссэнгүй нэг том салхивч зурлаа.
Цонхны наана цэнхэр шар цэцгэн хээтэй цагаан хөшгийг гурвалжилан хуниж зурлаа.
Орой дээрээ мөнх цагаан цасан хучилгатай сүрлэг өндөр нүцгэн уул, түүний оройг ороосон сэрэмгэр нимгэн цагаан үүлтэй гүн цэнхэр тэнгэрийг хөшигний зурвасаар харагдахаар зурж, уулын энгэрээс үл мэдэгдэм эх аван мурилзах туузан цэнхэр голыг торгон ногоон талын дундуур урсгаж зурлаа.
Жижигхэн давчуу өрөөнд орой зай үүсгэн, сэтгэл сэргээхийн тулд уул ус, тал хээрийг тэртээ доор, би өөрөө энэ бүгдийг өндөр дээрээс харж байгаа мэтээр алслуулан зурлаа.

Гарын хөдөлгөөн, зураас бүрийн таталбарыг харж зогссон Балдан тал хээр, уул ус зураад дуусахын алдад сэтгэл нь ихэд хөдөлсөн бололтой нүдэнд нь нулимс цийлэгнэж сааралтсан хоолойгоор:

“Энд 10 жил амьдарахдаа анх удаа нутгийн салхи, голын хархирааг мэдэрч байна шүү. Ахын дүү энэ сайхан ногоон тал дээр морьтой хүн, бас сайхан монгол гэр зурж болох уу” гээд сул дорой дуугаар аргадангуй гуйв.

Голын эргийн наахан Монгол гэрээс ногоон талаар дөрөө нийлүүлэн хатирах хос морьтонг цонхоор харж байгаа над руу ирж байгаа мэтээр зурлаа.
Эцэст нь цонхны тавцан дээр жижигхэн хөгжилтэй болжмор хөх тэнгэрт дүүлэн нисэхэд бэлэн мэт цомцойлгон зурлаа.

Зураг дууссаны дараа өнөөх хүн гудасныхаа байрыг солиод цонхны эсрэг талд тавихад бид хоёр цонхоор алсын бараа ширтэж чив чимээгүй хэсэг суув.
Харин би зургаа түргэхэн дуусгаад салхинд гарч цээж дүүрэн амьсгалахыг юунаас юунаас илүү хүсэж байлаа. Сэнсний хуурай агаартай, хаашаа хаашаа 3 метр хүрэхтэй үгүйтэй бүүдгэр өрөөнд өдөржингөө зураг зурсанаас болж, нимгэн цамц аадар бороонд нэвт цохиулсан мэт хөлсөндөө норон гүн усанд амьсгалаа түгжин олон цаг байсан мэт сэтгэгдэл төрж байв.
Нарийхан урт хонгилоор явсаар шатаар өгсөн гадагш гарахад саун мэт чийглэг бөгчим агаар гялгар уутанд толгойгоо хийсэн адил бүчээд авах хэдий ч хулганы жижигхэн өрөөнд амь тэмцэн амьсгаадахаас хамаагүй дээр ажээ.

***********************************************************************************
ЦОНХНЫ ЦААНА

Тэр Солонгост 10н жил амьдрахдаа сэлүүхэн уужим, амар тайван мэдрэмжийг ганц ч удаа мэдэрч байсангүй. Зураач залууг гаргаж өгсний дараа гараа дэрлэж хэвтээд шүдэнзний толгой амандаа зуун цонхоор алсын бараа ширтэн хэвтлээ.

Дэргэд хүнгэнэх сэнсний салхи энэ удаад хээр талын тэнүүл салхи мэт сэвэлзэж тэртээ хол адуу янцгааж, голын хархираа чихэнд хөг аялаж тэр өөрөө эмээлээ дэрлэн өвсний толгой амандаа эмрэн хэвтэх дүрд биелэж цагийн зүүнд урсан өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодлоо.
Аймгийнхаа төв тоотойхон орж үзэхдээ дотор давчидан өөрийн эрхгүй хөдөө рүүгээ яардаг дээлтэй монгол хүү 18хан насандаа нийслэл хотоо ч үзэж чадалгүй Буянт Ухаагаас Солонгосыг зорьсон. Онгоцноос бууж олны хөлд дайруулах шахан хүний урсгалд хөвсөөр …
Солонгос зааварлагчийн даллалтаар жижигхэн тэргэнд суухаар онгоцны буудлын байшингаас гартал дотор базлам бүгчим агаар амьсгалахад бэрх цээжин дээр хүнд дарахад өөрийн эрхгүй буцаад гүймээр санагдаж, хамгийн түрүүнд ингээд л хүний нутагт амьсгалж ч чадахгүй үхэх юм байна даа гэсэн бодол төрсөнөө санана.
Гэрээний 3н жил ажиллаж хурааж хуримтлуулсан мөнгөө хөдөө байх ээж аавдаа явуулахаар нэгэн Монгол каргоны илгээмжинд өгсөн ч нөгөөх нь төд удалгүй дампуурал зарлажээ. Хариуцлага хэн хүлээх нь мэдэгдэхгүй хохирогчдын мөнгийг хэн төлөх нь ойлгомжгүй тохох эзэн ч үгүй, учир шалтгаан нь үл тайлагдах ээдрээтэй дампуурлын эцэст түүнтэй адил олон Монголчууд хохироод л үлджээ. Аргаа ядаад нэгэнт ирсэнийх буцах зардал басхүү ганц хоёр илүү цаас олох санаатай ажиллаж байтал визний хугацаа ч хэтэрч харлав.
Түүнийг ингэж мунгинаж байх хооронд эцэг эх нь ч сар хүрэхгүй хугацаанд дарааллан бурхны оронд заларч хүний ганц хүү эх орондоо ч , хүний нутагт ч эзэнгүй гөлөг шиг буцах хаяггүй харанхуйд гээгджээ.
Эрдэм номын мөр хөөж завдаагүй залуу насаа хэдэн ногоон цаасанд торлуулж, угаас ах дүү цөөнтэй, үгүйлэн санах хүнгүй болсон тэрбээр Монголдоо буцах ямар ч хүсэлгүй болж цалингийн илүүг харан хүний нутагт үйлдвэрээс үйлдвэрт шидэгдсээр 10н жилийг арай ядан “идэж” өнгөрөөжээ.
Байр хоол үнэгүй бас дээрээс нь харын хүнийг чамлахааргүй цалингаар ажиллуулдаг болохоор тэр хонгилын оёдолын үйлдвэрийн энэ ажилдаа сүүлийн 5 жил зүтгэсэн.
Цонхгүй хонгилд унтаж, цонхгүй хонгилд ажиллахад гадаа нар хэзээ мандаж хэзээ жаргадагийг ч бараг мартсан энэ бүхэн ч түүнд нээх сонин зүйл бас биш… Тэгээд ч Монголын сайхан талд саатаж хорогдоод жаргадаггүй нар энд 5 өнгөрөхтэй үгүйтэй л нүүрээ буруулаад алга болчихдог.
Орой бүр Түндэмүний Монгол тауны шигданд үдшийг өнгөрөөх түүний амьдрал яг л цуурга түгжээгүй, хэрээсэн торгүй хэрнээ эрх чөлөөг мөнгөөр чөдөрлөсөн шорон шиг санагддаг байв. Ядуу эх орны иргэн болж төрсөний төлөөс энэ юм шиг.
Харин зураач залуугийн бэлэглэсэн энэ цонх харанхуйгаас харанхуй руу тэмтчисэн түүний харх шиг амьдралд цонхны цаана гарч шинээр бүхнийг хийх залуу хүний ирмүүн хүслийг сэрээсэн бадрангуй хөг байлаа.
Өмнө хэзээ ч аливаа зүйлийг нягтлан боддоггүй байсан тэр энэ удаад цонхоор алсыг харан хэвтэхдээ энэ мэт өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ амьдралыг эргэцүүлэн бодсоор харанхуй дундах мөнхийн гэрэлтэй цонхны цаадах ирээдүйгээ сэтгэлдээ өнгөтөөр төсөөлөн зурсаар унтлаа.
Зүүдэндээ тэрбээр эх нутагтаа эргэж очоод эцэг эхийнхээ голомтыг үргэлжлүүлж хээр талд адуун сүргийн захад тэнгэрт гялалзах түг түмэн одод тоолон хэвтэж байгаа өөрийгөө харлаа. Газраас ургах галт улаан өглөөний шаргал нарыг угтаад гэрийн зүг яаравчилан давхина. Гэрийн бараа харагдахын алдад ижий нь хүүгээ саравчлан Балдаан миний хүү нааш ир Балдаан Балдаан гэж дуудах нь сонсогдлоо.
Зүүдэнд дуудах ижийн дуу бүдгэрсээр 5 жилийн турш өглөө бүр дуудаж сэрээдэг Солонгос ажмаагийн Балдаан гэх дуугаар солигдох нь ажлын эхний өдрийн 8 цаг болж байгааг илтгэнэ.

**********************************************************************************
5 сарын дараа би Сөүл орох ажлын далимаар өнөөх залуутай уулзахаар түүний амьдардаг 3 байшингийн подволд очлоо. Нарийхан хонгилоор явсаар булангийн өрөөний хаалгыг зөөлөн нээсээр ортол Балдангийн овоолттой байдаг хувцас мөнхүү хаалганы эсрэг талд байх цонх үгүй болжээ. Монголын төрийн далбаа хийгээд, зэрэгцээ хоёр ханын цаас үгүй болсныг харахад Балдан энд ажиллаж амьдрахаа больж цонхоо хуулж аваад хаана нэгтээ явсан нь илт байлаа.
Ер бусын андтайгаа уулзаж чадаагүйдээ жаахан харамсангуй эргэн гарах зуур 20 хүрээгүй Монгол хүүтэй таарав. Оёдолын үйлдвэрт шинээр ажилд орсон Монгол хүү цонхгүй өрөөний шинэ эзэн болохоор гар цүнхээ барин ирж буй нь энэ ажээ.

Оогийноо

43 Responses to “ЦОНХ”

  1. munguu said

    vvniig bi unshaad ih yum bodloo vneheer hvnii setgeld hvrheer bvteel baina naizdaa tsaashdiin ajil amidral uran bvteeld ni undur amjilt hvsiii chamaas suarah yum ih shvv andaa

  2. oogii said

    Zaya ahaa amjilt.

  3. Kc said

    Hi zaya ene estoi goy boljee unheer setgel hodolj bna amjilt!!

  4. gereltyortonts said

    hi zaluusaa ene zohiomjiig Oogiinoo bichsen ymaa.

  5. Chimge said

    Olon MGL zaluus amidraliinhaa negeehen hesgiig Baldangiin adil zamiig tuulj bgaa.
    ug ni hugjih zaluu saihan nasaa zartsuulsan heden jiliin hodolmor salhind hiiseed ungorson ni haramsaltai,
    bid zovlon ch yumuu amsaj hatuujih gej ene horvood irdgui shuu dee, Gevch ene buhnii dund hunii unet chanar, itgel unemshilee l hadgalj garah ni chuhal yum daa. aldsan ch iluu ihiig uhaarch olj avah uram zorigtoi baih heregtei.

    Zohiomj, zurag mash setgel hodolgom blaa.
    AMJILT! ta 2t.

  6. Tengis said

    Zaya hugshoon gaihaltai!!! Uneheerin setgel dogdlom bailaa,
    Chi chin sain zuraach, zuragchin, deer n bas shaggui sain niitlelch ym geech. hehe, uneheeriin saihan niitlel baina.

    Tengis,

  7. Oogii-cnu said

    Yostoi goyo bichjee, utga ni ch ter bichleg ni ch ter gaihaltai…
    Amjilt husie!

  8. babu said

    goe yum aa taalagdlaa

  9. Tuvshuu said

    Ene uneheer gaihaltai saihan niitlel boljee. Yag iim olon olon Mongolchyyd ene shiljiltiin ueiin hund hetsuug nyryyndaa uurch, zalyy nasaa urj yavaa. Bas ireh ireedui sain saihan gedegt itgej yavaa.

  10. ilmaren said

    Yoo…. aihhtar bichsen niitlel bh chinee. Goy bolj ih boduushtai yum.

  11. Zoljargal said

    Uneheer gaihaltai yum aa. Zohiomj ni setgel hodolgoj orhiloo. Zurag bol Rates 10/10. Naiz nartaa iluu ih amjilt husiye… Zayagiinhaa blogt orj irehed uneheer uramtai baidag shuu

  12. gereltyortonts said

    Setgegdel uldeesend bugded bayarlalaa

  13. Kofuku said

    Gertee gantsaardaad hanan deer ulguustei ger bul naiz nuxudiinxuu zurgiig xaraad messengert sanasan xumuusee xuleex zuur ug buriig amtlan unshlaa … xajuugaar ni yawax ene xugjim ene uguullegiig chimen nulimas ursgaad ch amjlaa shuu

  14. Batzorig said

    estoi goe bichsen bna zursan zurag chin xyrtel nyded xaragdlaa setgel ix xudluud dund xesegt n unshaxad xetsyy bolj bnalee😦 AMJilt xysie!!!

  15. Giimaa said

    saihan bichleg bn. bas goy blog bn🙂 goodluck

  16. saraa said

    my naiziin bichsen oguulleg umeheer saihan boljee, unshij duusaad gerluugee harih bodol ooriin erhgui torj zurh mini ngl gunigtai bolj bn shuu.iim avyaslag zaluuchuudaaraa bid baharhah heregtei shuu tiimeee….. ajaj aja amjilt husie zayadaa.

  17. shuree said

    Uneheer unshihad hetsuu bailaa,
    hamar sharhiraad, nulims tsiilegneed…. ter zaluug butsaad irsen baigaasai gej
    uuriin erhgui hussen shuu. Ogino & Shuud you are the BEST.

  18. nomin said

    unshaad unxeer setgel ovdoj bna ooriin erxgui nulims garax geed ter zaluug orovdchixloo mongoldoo irxed saixan amidarl xuleej bgaa bxaa

  19. bayaraa said

    Sain bichjee

  20. anit said

    sain bichjee < bayaraagaas ;P

  21. bayaraaa said

    noob anit

  22. Anh unshaad ter doroo setgegdel bichij chadalgui halshraad bushuuhan gadaa garch tamhi tatsansan… Odoo arai gaigui ‘martagnaad’ setgegdel bichij bolohoor bna. Heden shuumj helye gej bodloo.

    1. Bichil oguulleg mayagtaigaar tus tusad ni bichsen ni mash donjtoi bogood aguulgadaa tohirson mash sain shiidel boljee. Ene buh zuiliig neg amisgaagaar nurshaad orhichihson bol ter burii hunii setgeld buuj chadah bsan esehiig helj medehgui bna. Yalanguya oguulegchiig solij oor oor orchind oor oor baidlaas haruulsan ni zov shiidel bolson. Ene ni Baldangiin ooroo oguulj (bodoj) eheldeg heseg deer huchtei medegdene. Gehdee yaagaad ch yum buu med, ter heseg jaahan ‘sul’ bolchihson yum shig sanagdsan shu. Baldangiin monolog deer jaahan huch nemj, esvel bur huchiig ni bagasgaj fantasy zuiliig ni bagahan oruulsan bol yaah bsan bol…

    2. Zuraachiig dahij Baldantai uulzuulaagui ni zov bolson. Ugaas zohioliin baatriig huuramchaar zohiogood ehelbel utgagui bolno. Zuraach tuuniig taniagui, tanihgui heveer uldsen ni goe sanagdsan. Harin oroonoos garaad yavahad ni oor nuhur orj irj bgaa ni Baldan ochigdorhon garaad yavsan met sanagduulaad unshij bsan huleeltiig ergelzee bolgood hayachihlaa. Ug ni ter oroond yu ch baihgui harin tsonh neleed balartaad barag tanigdahgui shaham bolchihson bval yamar bol? Oor negen Mongol bas l ene buhniig tuulah ni gesen bodliig oor sejuurees ch gargaj boloh ch yum shig…

    3. Nadad hamgiin taalagdsan heseg ni zuraachiig, zuragiig harj bui Baldangiin heseg baiv. Tuunii nuur herhen bayarlah gunih uilah ineehiig hosluulj bgaa ni bur nudend haragdaad bolj ogdoggui. Iimerhuu hunii dotor luu ni ongiison zuraglal tosoolol mash goe bailaa.

    4. Niited ni dugnej helehed hunii setgeliig hondson, daraa ni zaaval neg tamhi tataj coffee uumaar niitlel boljee. Setgegdel bichsen negnii helsenchlen kino hiivel goe boloh bh daa. Tosov mongonii huvid ch gesen hoyorhon jujigchintei, olon gazar ochij zurag avahgui hyamd tosvoor hoorhon kino hiij boloh sedev bna. Uumd hamgiin gol ni Mongolchuud solongost ochood zarts bolood bna geh setgehuigeer handah bus hun bolgond bdag, hun bolgonii huseed bdag ter boogdmol yortontsiig haruulbal ih goe boloh yum shig.

    5. Niitleld zoriulsan zurag harin ogt taalagdaagui gedgiig heleh heregtei baih. Uneniig helehed zuragiig ni harchihaad niitlel ruu ni orj uzelgui hed honoson. Mash muu evluulsen gehees gadna oguullegt garch bui ter bugchim davchuu baidal ogt haragdahgui bna. Oguullegt garch bgaa geed ter sensnii zurag zaaval hiih hereg bsan yumuu? Ter sens anhaaral sarniulahaas gadna sens chini ooroo tuhain oroonii davchuu baidliig todruulah heregsel bsan bolohoos bish tiim chuhal ed bish shu dee. Mun ter zuraach (?) nuhur bol 100m3 talbai buhii urlandaa tselger tsonhoor salhi tatuulaad zogsoj bgaa nuhur shig haragdaad baih yum. Nuguu hulganii nuhnees garahiin tuis bolson davchuu baidal ogt alga.

    Za iimerhuu bna daa minii setgegdel… Mergen nuhriin avah geehiin uhaand itgej olon yum nurshsand uuchlaari. Busdad ulgerlej yavaad chini ataarhaj bna…

  23. Oogii-cnu said

    Neeree Zaya, zurag ni soligdson chini jaahan ontsgui bnaa, niitleltei ogt niitsehgui bgaa yum shig, omnoh ni dajgui baisan sh dee…minii bodloor

  24. gereltyortonts said

    Setgegdel vldeesen bvhend bayarlalaa.
    Iimerhvv niitlel urid omono hiij vzeegvi uchir sanaj nemerlex zuil baigaa gedgiig uguisgexgui baina.
    Gehde ene niitlel nadiin huvid setgeld mini hangalttai hvrseen. Uguulleg ch, zurag ni ch.
    Xarin teriig ni tegchihvel eniig ni ingchihvel geed bi nuhaad suuval suuhal baisan ene udaad tegex shaardlagagui, xangalttai gej uzsen uchraas ene chigeer tawisan yum. Gexdee tsaashid iluu oor urgun tsar xureetei uran buteel /nom gargax gex met/ gargax bolwol zoxiomjuudiig nyagtlan xarj, sanaa onoo ugsun nuxdiin ug uguulberiig tusgaj awax ni damjiggui yumaa.
    Ter ued zurag zoxiomj ni uunees ch iluu xiij chadnaaa.

    Basxuu setgeliin xudluluu il gargana xaramgui bichsen ta buxend bayarlalaa. Setgegdel bur tsaashid xiix ajild maani xuch nemsen gedgiig xelex xeregtei baixaa.

  25. sonirhogch said

    Bur hunii setgeliig hundtul bichjee. Uuriin erhgui bur nulims ursaad bna….. Olon yum heleed yah ve. Zugeer l GAIHALTAI

  26. shuree said

    Batbaatart: chinii bichsentei sanal neg bna, bichleg uneheer sain bolson gej bodoj bna, martsanaas
    Mongold ungursun 7 honoguud “Olon ulsiin barimtat kino naadam” 3 udur Tengist urgeljilsen, nadad gadnii barimtat kinonuudaas Blue China kino ih taalagdsan, uneheer ene niitleltei tustei utga sanaatai, sain kino bolson bsan, 16 nastai Hyatad ohin hyadadiin umnud muj ruu mungu olohoor gantsaaraa yavj, oydliin uildvert 1 tsagiin 6 tsentiin hulsuur ajillaj honogt 4-s ihgui tsag untaj, etsest ni sard tsalin avah ni barag burheg….yer ni bol ohid emegteichuudiin ajliin hamgiin hyamd hund nuhtsuld muljigduj bgaa tuhai gardag, bodit unen amidralaar hiisen gene.
    Minii bodloor het uyangiin halilgui, nurshuu bish sain bichlegtei Ogino-iin ene ajilaar sain barimtat kino hiij olon ulsiin kino naadamd yavuulbal yum duulgene shuu. neeree shuu uneheer magadlal undur shuu OGINO. neeree neg Mongol kino ni bas shagnal avsan gesen ter ni “Tetemgui yalagchid” gedeg kino, Robocon gedeg Robot hiideg surguuliudiin hoorondoh temtseend oroltsoj bgaa 4 zaluugiin tuhai kino yum bna. Mungugui tuslaj demjih yamarch hungui 4 zaluu tumriin hog hayagdal, gudamjinaas olson eldev yumaaraa yaj iij bgaad robot bosgoj bgaa yum, ter ni hichneen buduun barag bolhi haragdaj bgaa bolovch, tedend bolomj nuhtsuliig ni gargaad ugvul Mongol zaluus delhiin tehnologitoi hul niiluulj chadna shuu gesen sanaag haruulahiig zorison bh.
    hehehe…oilgogdoj bna uu? bi bichij oilguulah daa muu l daa, tegeed ch Ogino-g bisherdeg fan ni bolood bgaa. Uran buteelch humuus joohon shuumjluuleh durgui humuus bdag bh gej bi boddog yum, ted denduu hatuu bas het zuulun tiimees Mr Shuud-g shuuljlehguiee, hehehhe… harin ulam amjilt husey.

    Batbaatart bas amjilt husey.

  27. Skull said

    Uneheer gaihaltai bichjee…

  28. isidora said

    saihan bichjee… negniih ni amidralruu l ongiihod iim bgam chini ochnoon olnooroo yamarshuuhan l bdag boldoo hoorhii

  29. Blgunee said

    Batbaatar ah dahiad l ih yum bichee yu daa he he, sanal neg baina.

    Ih goy niitlel, olon yum ch bodloo, neeree hyamd tuswuur kino hiichmeer zohiomj shig sanagdlaa.

    Tanii blog -r bainga zochilj baih bolnoo, ahiad amjilt hvsiye.

  30. Zoljargal said

    Zoljargal

    Naiz maani ch ugaasaa gerel shuudee. Zayagaaraa /shuudshuud/ baharhaj baina aa. Setgel ih hodolloo, uuniig unshaad.

  31. Grv3aa said

    Grv3aa

    shuudshuud iin buh niitleluud humuusiig almairuulah yumaa uneheer gaihaltai. 눈물이 날 것 같더라고요.
    Хүний нутгийн тэнгэр одгүй юм шиг байх юм Хүний нутгийн хүмүүс сэтгэлгүй юм шиг байх юм Хүний нутгийн ажил амралтгүй юм шиг байх юм Хүний нутгийн газар хүртэлцээгүй юм шиг байх юм Хүний нутгийн бороо хортой юм шиг байх юм Хүний нутгийн хоол өвс юм шиг байх юм Хүний нутгийн мандал агааргүй юм шиг байх юм Хүний нутгийн бүхэн хүнийх л байх юм

  32. -zMx- said

    -zMx-

    estoi saixan bichsen bna zursan tsonx chin xyrtel nydend xaragdlaa saixan zyil xiijee.. dund xesegt unshaxad xetsyy bolj bna lee shyy😦

  33. parachute said

    tsonhnii zurag harah gesen zarim neg humuus baih shig bna…

  34. tumee said

    hi. Uneheer setgel hodlom saihan boljee. Nudnees nulims tsiilgenesen bnashdee.Solongost unheeer iim bdag yum daa. Saihan bichijee. Amjilt husey

  35. Улаанаа said

    yamar goyo yum be.yag yu gj bjhe j mdky goyo ugvvlleg bn.gd lck

  36. suhee said

    okokokokokokokokok

  37. Anonymous said

    ynshaad baisan meddeg amidral nudnii omno dyraidag baina shtei he he

  38. bumdari said

    uneheer setgeld bas zurhend hurlee……ta min mundag shuu…..ulam iluu saihan zuils hiigeerei

  39. Anonymous said

    үнэхээр гоё болжээ. уйлсан

  40. Anonymous said

    Балдан тэгээд яасан бол…

  41. Anonymous said

    Сайхан нийтлэл байнаа, сэтгэл øмрøх шиг болоод явчихлаа.

  42. Anonymous said

    Сайхан нийтлэл байна. маш их таалагдлаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: