SHUUDSHUUD & ART

Archive for November, 2010

Урчуудын эвлэлийн сонин хачин

Posted by Оогийноо on November 23, 2010

Эх орондоо ирэх хугацаа минь дандаа  өвлийн улиралд таардаг. Энэ удаад ч мөн адил. Харин энэ жил тас няс хийсэн хүйтэн жавар угтсангүй. Учир нь шаргал намар урт удаан саатсан налгар өдрүүд эх оронд минь үргэлжилж байх шиг.

Хэзээний дадсан зангаар зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ сунаж тогтсон Улаанбаатарын гудамжаар алхдаг юм. Харин өчигдөр  хүнтэй уулзах далиманд санаандгүй Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зочилоход гурван уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн гарсан байхтай таарлаа.

Ц.Нармандах, Л.Бумандорж, Н.Амгаланбаатар нарын содон, өвөрмөгц шийдэл бүхий уран бүтээлүүд сонирхолыг үнэхээр их татаж байсан юм. Монголын залуу зураачид, уран бүтээлчдийн хувьд энэ гурван эрхэм зураач аль хэдийн үлгэр дууриал болж, уран бүтээлээрээ залуусыг араасаа дагуулсан хайртай хүмүүс билээ.

Эсгийн хот хэмээгдэх Улаанбаатар хотын гэр хороололын амьдрал ахуй, аж байдлыг уран бүтээлч хүний өвөрмөгч зохиомж, хүйтэн дулааны өгүүлэмж, гэрэл сүүдрийн зохицолууд, шоо дөрвөлжин хэлбэртэй өнгө өнгийн тоглолтоор үнэхээр чадамгай дүрслэсэн харуулсан нь сайхан харагдаж байсан юм. Энэ бол Л.Бумандорж гуайн уран бүтээл юм.

Харин Ц.Нармандах зураачийн Монгол ахуй, ёс заншилыг илтгэн харуулахдаа ашигласан зургийн зохиомж, формат дээр дүрүүдийг гоёоор зохиомжлон харуулсан шийдэл, өнгийн тоглолт бүхий гайхамшигтай өнцөг нь их таалагдлаа. Мөн зөөлөн дэвсгэр дээрхи тод биш дулаан зөөлөн өнгөний тоглолтууд нь сэтгэл дулаацам мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлж байсныг нуугаад юу гэхэв.

Н.Амгаланбаатар зураачийн байгалийг дүрслэхдээ гаргасан зөв өнгөтэй зохиомжит зургуудаас  тухайн орчны нам гүм, аниргүйн аяз, сэтгэлийн амирлалыг шууд мэдэрч сонсож болохоор байсан нь гайхам санагдсан.

Ингээд тус үзэсгэлэнгээс камерын хальснаа буулгасан уран бүтээлээс дээжлэн хүргэе. Дашрамд амралтын өдрүүдээр урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимаар нэг ороод гарахыг зөвлөж байна.

Таалан соёрхоно уу. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Фото мэдээлэл | 7 Comments »

Хөрөг – Portrait

Posted by Оогийноо on November 21, 2010


Shuudshuud:   “Хөрөг”, 2010.11.20

Зургийн техник: Wacom art

Д.Урианхайн гуайн “Мөнхийн шалтгаан” гэх энэ шүлгийн мөртүүдээр амилсан бодол хүн бүрт байдаг байхаа гэж бодлоо. Амьд явахын, сайхан амьдралын мөнхийн шалтгааны нэгээхэн хэсгийг гайхалтай зурагласан сайхан шүлгийг хүргье.

“Мөнхийн шалтгаан”

Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!
Тэр шувуунд би хачин их хайртай!
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна!
Тэр эгшгэнд би хачин их хайртай,
Хайраар би Read the rest of this entry »

Posted in Гар зураг, Дижитал арт, Зохиомж зураг | 11 Comments »

Хөрөг – Portrait

Posted by Оогийноо on November 11, 2010




Shuudshuud:   “Хөрөг”, 2010.11.11

Зургийн техник: Wacom art

Өөрийн хөрөг
Гүнзгий, бүр харанхуй шөнө шиг гүн харц
Гүзээлзгэнэ юм уу, чихрийн амттай уруул
Нуугдаж, үснийхээ ард далдирсан дух
Нулимстай инээдэнд дассан Read the rest of this entry »

Posted in Гар зураг, Дижитал арт, Зохиомж зураг | 22 Comments »