SHUUDSHUUD & ART

Кубизм

Posted by Оогийноо on October 23, 2009

3737890500_ddcc85f87f

Хүмүүн төрлөхтөний оюун санааны хөгжил басхүү өдөр тутмын эд хэрэгсэлийн хийц загварт сүр дуулиантай бус чимээгүйхэн сэм сэмхэн нөлөөлж, хөгжүүлэгч бол урлаг, урлагт гарж буй дэвшил юм.

Янз бүрээр эвдсэн дүрсийг хараад дүрслэх урлагийн хөгжил гэхээс илүү зураас зөв, тэгш зурж чадахгүй, авьяас тааруу нэгэн өөрийгөө нуух гэсэн башир арга гэж ойлгох нэгэн байхад,  хэвшмэл сэтгэлгээг эвдэж өөрийн гэсэн өнгө аясыг бий болгосон сэтгэлийн задрал гэж үзэх нэгэн ч бий.

Ямартай ч, санаандгүй нялсан хэсэг бусаг будаг дүрслэх урлагийн сонгодог бүтээл болчих юм биш үү гэсэн хөгтэй хэрнээ гэнэн яриа хаа сайгүй дэгдэж явах нь энүүхэнд. Нэг талаар үүнийг буруу гэхгүй ч, нөгөө талаар “эд мэдэхгүй хүн эдийн нэрийг гутаана” гэхчээр урлагийн шилээбэрүүдийн үзэл бодол, авьяас билгийг үл тоосон хэрэг болох бизээ.

Англи хэлээр ярьж, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх нь өнөөгийн нийгмийн  “боловсролтой” иргэнд байх ёстой зайлшгүй нэгэн боловсролын хэмжүүр гэж үзэхтэй адил өнөөдөр залуус урлагийг, ялангуяа хийсвэр, авангард зургийг “будаг цацах төдийд төрөх”  бүтээл гэж  эндүү дүгнэх нь арай байж боломгүй явдал юм. Иймээс дүрслэх урлагийн урсгалуудын талаар хэд гурван зүйлийг бичий гэж саналаа.

Кубизмаас эхэлье. Шууд  хэлэхэд Кубизмыг геометрийн гурвалжин дүрсээр “тоглож” бүтээсэн өнгө будгийн мэдрэмжтэй хослол басхүү сэтгэлгээний үсрэнгүй “тэсрэлт” гэж хэлж болно.  Ер нь уран бүтээлчдийн дунд вакуумжуулан дасал болсон орчингоос хальж, үзэл бодолдоо ч арга барилдаа ч тэсрэлт шинэчлэлт хийн өөрийн гэсэн өнгө будгийн хоршил, дуу хоолойг олох гэсэн түгээмэл шаналал байдаг. Энэ ч утгаараа нэгэн үеийн гайхамшигт уран зураач Пикасо уран бүтээлийнхээ арга барилд тухайн үедээ тэсрэлт хийж геометрийн гурвалжин дүрс бүхий бүтээлүүдийг туурвих болсон.  20-р зууны эхэн буюу түүний амьдарч байсан цаг үед Пикасогийн бүтээлүүдийг хүлээж авах нь бүү хэл “ямар гээчийн “дутуу дулимаг” зураг вэ? хүний бие эрхтэнг яаасан янзын эв хавьгүй эвдэж зурсан этгээд бээ” гэхчилэн гоочилж урлаг судлаачдын “цэцэн үгний” хор гаргагч болж байлаа.  Мэдээж нь энэ бол урлаг нийгмээсээ түрүүлэн алхаж байдаг хэдий ч түүнийг хүлээн авч ойлгож чадахгүй байх нь энгийн нэгэн байдаг л тохиолдол гээд ойлгоход болно.

Chicks-from-avignon

“Авинионы Хүүхнүүд”

Пикасо гурван хэмжээст орон зай, алслал, гэрэл сүүдрээс татгалзаж 5 бүсгүйн нүцгэн биеийг бодит байдлаас гажуудуулан геометрийн гурвалжин хэлбэрүүдэд ойртуулан зурсан байгааг та ажиглаарай.

Энэ бол дэлхийн урлагийн түүхэнд Кубизм хэмээх урсгалыг тамгалсан хамгийн анхны бүтээл бөгөөд Пикасогийн “Авинионы Хүүхнүүд” гэдэг нэрээр алдаршижээ. Үүгээрээ Испаний зураач Пикасо /1881-1973/ Кубизмын  томоохон төлөөлөгч, эхлэлийг тавьсан зураач юм.

PicassoGuernica

cubism-figures

Picasso_Massacre_in_Korea

irving_penn_pablo_picasso

Кубизмын “Загалмайлсан Эцэг” Пикасо

Кубизмын урсгал анх гарсан даруйдаа ихээр шүүмжлэлд өртөж үл хүлээн зөвшөөрөгдөж байсан бол өнөөдөр нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа бүх зүйлд кубизм тусгалаа олж, мөн чанараа гээлгүйгээр улам хөгжисөөр байна.

1201456-0623bf42-53a0-4c88-98c5-3cb9b5c2135al

OTHERS_91270_12

SL2196R.zoom.1

1090_Czech-Cubism832648

mondart-cubism-inspired-bathroom-collection-1

Canturi-Cubism-Dome-pendant

3844615409_c43d539cce

cubism earrings_etsy metalheartdesigns

1090_Czech-Cubism770284

2004-09-07_1800x2400_chicago_picasso

HK_XV___Cubism_by_cody29

Kvinnohuvud1-hstd

Кубизм өдөр тутмын амьдралд сэм сэмхэнээр байр сууриа олж, амьдралын өнгийг “баяжуулсаар” байна. Өнөөдөр Кубизмыг архитектур, барилгын дотоод болон гадаад засал, хот тохижолт, хөшөө дурсгал, хувцас дизайн, гоёл чимэглэл болон бидний ахуйн хэрэглээнд  маш түгээмэл хэрэглэх болсоныг та анзаарах бизээ.

Магадгүй  хэзээ нэгэн цагт Кубизмын талаар яриа дэлгэхэд хүрвэл Та хаана ч хэнтэй ч Пикасо болон түүний “Авинионы Хүүхнүүд” зургийн талаар дурьдахад нүүр улайхгүйгээр өөрийгөө эвтэйхэн аваад гарчихаж чадна. Товчхондоо Кубизм =Пикасо+Авиниогийн хүүхнүүд+геометрийн дүрсүүд

Кубизм урсгалын бүтээлүүд болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ сайт-наас авч болноо.

10 Responses to “Кубизм”

  1. munguu said

    bas neg medeeleltei bolloo naizdaa bayrlaa tsaashdiin urlag hudulmurt ni amjilt hvsii

  2. shuree said

    Сайхан нийтлэл болжээ. Аливаа ИЗМ урлагийн бүхий л чиглэлд нөлөөлж улам баялаг болдогыг харуулж байгаа нь сонирхол татам байдаг. Өөрөөр хэлбэл өдөр тутмын хэрэглээнд хүртэл орж ирсэнийг харуулсан чинь ойлгомжтой аятайхан болжээ. Амжилт хүсье!

  3. kofuku said

    Товчхондоо Кубизм =Пикасо+Авиниогийн хүүхнүүд+геометрийн дүрсүүд

    Tovchihondoo TAALAGDAV 😀

  4. chups said

    oh my gosh! Pablo Picasso’s Les Demoiselles d’Avignon (1907) bn shde ene zurgiig haana uzsiin? NY? or…?

  5. x-woman said

    wow tnx . neg ayalah medlegee teleh blogtoi bolsondoo bayartai bna

  6. ттт said

    muu bna, duusga

  7. одко said

    маш гоё ая байна сонсоол тайвширжийн ккк

  8. hatanaa said

    yu ch gehev d unen ynztai yumaa

  9. indra said

    Пабло Пикассо болон Жорж Брак нар нэг цаг үед өөр өөр газарт бие биенээ нэг ч хараагүй танихгүй атлаа ижил зургууд зурсан байдаг нь сонирхолтой.

  10. Anonymous said

    дэлгэрэнгүй мэдээлэл яаж авах вэ?

Leave a reply to ттт Cancel reply