SHUUDSHUUD & ART

Archive for the ‘Фото мэдээлэл’ Category

Урчуудын эвлэлийн сонин хачин

Posted by Оогийноо on November 23, 2010

Эх орондоо ирэх хугацаа минь дандаа  өвлийн улиралд таардаг. Энэ удаад ч мөн адил. Харин энэ жил тас няс хийсэн хүйтэн жавар угтсангүй. Учир нь шаргал намар урт удаан саатсан налгар өдрүүд эх оронд минь үргэлжилж байх шиг.

Хэзээний дадсан зангаар зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ сунаж тогтсон Улаанбаатарын гудамжаар алхдаг юм. Харин өчигдөр  хүнтэй уулзах далиманд санаандгүй Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зочилоход гурван уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн гарсан байхтай таарлаа.

Ц.Нармандах, Л.Бумандорж, Н.Амгаланбаатар нарын содон, өвөрмөгц шийдэл бүхий уран бүтээлүүд сонирхолыг үнэхээр их татаж байсан юм. Монголын залуу зураачид, уран бүтээлчдийн хувьд энэ гурван эрхэм зураач аль хэдийн үлгэр дууриал болж, уран бүтээлээрээ залуусыг араасаа дагуулсан хайртай хүмүүс билээ.

Эсгийн хот хэмээгдэх Улаанбаатар хотын гэр хороололын амьдрал ахуй, аж байдлыг уран бүтээлч хүний өвөрмөгч зохиомж, хүйтэн дулааны өгүүлэмж, гэрэл сүүдрийн зохицолууд, шоо дөрвөлжин хэлбэртэй өнгө өнгийн тоглолтоор үнэхээр чадамгай дүрслэсэн харуулсан нь сайхан харагдаж байсан юм. Энэ бол Л.Бумандорж гуайн уран бүтээл юм.

Харин Ц.Нармандах зураачийн Монгол ахуй, ёс заншилыг илтгэн харуулахдаа ашигласан зургийн зохиомж, формат дээр дүрүүдийг гоёоор зохиомжлон харуулсан шийдэл, өнгийн тоглолт бүхий гайхамшигтай өнцөг нь их таалагдлаа. Мөн зөөлөн дэвсгэр дээрхи тод биш дулаан зөөлөн өнгөний тоглолтууд нь сэтгэл дулаацам мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлж байсныг нуугаад юу гэхэв.

Н.Амгаланбаатар зураачийн байгалийг дүрслэхдээ гаргасан зөв өнгөтэй зохиомжит зургуудаас  тухайн орчны нам гүм, аниргүйн аяз, сэтгэлийн амирлалыг шууд мэдэрч сонсож болохоор байсан нь гайхам санагдсан.

Ингээд тус үзэсгэлэнгээс камерын хальснаа буулгасан уран бүтээлээс дээжлэн хүргэе. Дашрамд амралтын өдрүүдээр урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимаар нэг ороод гарахыг зөвлөж байна.

Таалан соёрхоно уу. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Фото мэдээлэл | 7 Comments »

Best video of the Naver.Com, Korean top site

Posted by Оогийноо on October 21, 2010

Naver.com нь Солонгосын томоохон мэдээллийн сайт юм. Энэхүү сайтад байрладаг фото галлерей буланд мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчид бүтээлүүдээ байрлуулдаг бөгөөд миний бие энэхүү навер сайтын фото галлерейд мөн адил бүтээлүүдээ тавьж танилцуулдаг юм.

Өмнө нь хөрөг зураг маань тухайн өдрийн шилдэг фотогоор шалгарч байсан бол хоббирхож хийсэн дүрс бичлэг маань энэ удаад шилдэг видеогоор шалгарчээ.

Дашрамд хэлэхэд Навер.ком фото галлерейд бүртгэлтэй гишүүд like it-д дарж санал өгснөөр хамгийн олон санал авч чадсан бүтээл нь шилдэг фото мөн видеогоор шалгардаг юм.

http://photo.naver.com/

Posted in Гэрэл зураг, Фото мэдээлэл | 4 Comments »

Best photo of the Naver.Com, Korean top site

Posted by Оогийноо on September 7, 2010

Naver.com нь Солонгосын томоохон мэдээллийн сайт юм. Энэхүү сайтад байрладаг фото галлерей буланд мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчид бүтээлүүдээ байрлуулдаг бөгөөд миний бие энэхүү навер сайтын фото галлерейд мөн адил бүтээлүүдээ тавьж танилцуулдаг юм.

шилдэг фотогоор хөрөг зураг маань энэ удаад  шалгарчээ.

Дашрамд хэлэхэд Навер.ком фото галлерейд бүртгэлтэй гишүүд like it-д дарж санал өгснөөр хамгийн олон санал авч чадсан бүтээл нь шилдэг фото мөн видеогоор шалгардаг юм.

http://photo.naver.com/


 

 

Posted in Гэрэл зураг, Фото мэдээлэл | 4 Comments »

Sebastiao Salgado

Posted by Оогийноо on July 23, 2010

Миний хамгийн хүндэлж явдаг гэрэл зурагчин бол Салгадо юм. Гэрэл зураг 1000 үг хэлдэг гэдэг ч бүх зургууд тэгж хүүрнэж чаддаггүй. Харин Салгадо-гын гайхамшигт зургууд хэзээд хүн бүрт маш ихийг үгүйлж байдаг. Зарим хүмүүс Салгадогын зургууд гунигтай, бас бараан амьдралыг өгүүлдэг гэдэг ч миний хувьд харин ч эсрэгээр нийгэм эрүүл байгаасай, хэн нэгэн өлсөж бүү үхээсэй, хөөрхөн жоохон жаалууд гудамжаар гэрээ хийх тэр өдрүүд дуусаасай гэж дотоод сэтгэлдээ шатаж авсан зургууд шиг санагддаг. Ингээд та бүхэнд түүний хэдэн зургаас хүргэхдээ маш баяртай байна..

Read the rest of this entry »

Posted in Гэрэл зураг, Фото мэдээлэл | 8 Comments »

“Эмэгтэй хүн хамгийн аз жаргалтай байгаа үедээ л зурган дээр туйлын сайхан гардаг”.

Posted by Оогийноо on February 25, 2010

Street shot of Mario by Scott Schuman

“Эмэгтэй хүн хамгийн аз жаргалтай байгаа үедээ л зурган дээр туйлын сайхан гардаг”. Энэ өгүүлбэр Mario Testino-г өнөөдрийн амжилт руу хөтөлсөн. Дэлхийн хамгийн алдартай, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн зургийг авахдаа Testino тухайн цаг үед тэднийг яаж аз жаргалтай байлгах талаар л боддог. Read the rest of this entry »

Posted in Гэрэл зураг, Фото мэдээлэл | 10 Comments »

Кимбаб-аас “ургасан” байшин

Posted by Оогийноо on February 9, 2010

Зураач:  ShuudShuud.

Сар гаруйн өмнө Солонгос хэлний багш маань бидэнд Кимбаб хармони= 김밥 할머니 буюу гудамжинд насаараа кимбаб  зарсан эмээгийн тухай сэтгэл хөдөлгөм нэгэн түүхийг цухасхан ярьж өгсөн юм. Тэр өдрөөс эхлээд Кимбаб эмээ толгойноос гарахгүй удаж байгаа билээ. Read the rest of this entry »

Posted in Фото мэдээлэл | 17 Comments »

Тосгоны амьдрал

Posted by Оогийноо on February 7, 2010

Өмнөд Солонгосын Тежон хотын Шинтанжин тосгоны өдөр тутмын аж амьдралын хэсэгхэн агшинуудыг 2 жилийн хугацаанд хальснаа буулгасанаа хураангуйлан толилуулж байна.

Тежон хот нь Солонгосын шинжлэх ухаан технологийн төвлөрсөн томоохон хот бөгөөд энэхүү хотын захын дүүрэг юм. Шинтанжин тосгон дахь хуучны барилга байшин, амьдрал нь бүрэн солигдож амжаагүй бөгөөд  хүүхдүүд хөгжилдөн тоглох, хөгшид тайван хуучилан хөөрөлдөх, усны зөөлхөн урсгал шиг хүмүүсийн ажуухан алхаа гэх мэт амар тайван дүр зураг тосгоны өдөр тутмын амьдралын ихэнхи өнгийг зурдаг.  Read the rest of this entry »

Posted in Гэрэл зураг, Фото мэдээлэл | 13 Comments »

Амьтадыг хайрлацгаая!

Posted by Оогийноо on February 5, 2010

Би,
Хүн гэж нэрлэгдэхээс, хүч чадалтай байхаасаа ичдэг
Ичих тоолондоо тэгээд,
Ургамал бас амьтад хүмүүст ямар гэм хийснийг
Ухаан, хайр хоёр чухам юунд хэрэгтэйг гайхдаг /чи тэгдэг үү?/ …

… Үнэнч ханийг минь хөнөөчихөөд
Үрсийг минь шарж идчихээд
Үсээр минь дэр хийчихээд
Биеийг минь торонд хорьж
Баясан жиргэхийг хүлээгч
Хүн чи сэтгэлээ
Хэнд худалдчихсан юм бэ?

/Дараах зургуудыг хараад Заяа дуу алдан үүнийг хэлжээ./

Германд нэгэн цочром арга хэмжээ болжээ. Хэзээг нь сайн мэдэхгүй юм байна. Хүн болгон гартаа үхсэн амьтадыг барьж зогсож гашуудал зарлаж байна. Өнөөдөр дэлхий дээр хүн төрлөхтний харгислал хэрээс хэтэрч хууль бусаар ан агнах болоод байгальд хандах сөрөг хандлагуудаас шалтгаалж  байгаагаас болж олон олон амьтад үхэцгээж байна.Энэ бүхний эсрэг хүмүүст сэтгэлзүйн цохилт өгөхийн тулд Германчууд ийм нэгэн үйл ажиллагаа явуулжээ. Read the rest of this entry »

Posted in Фото мэдээлэл | 6 Comments »

Монголын Фликирчдын Шилдэг “10”

Posted by Оогийноо on December 14, 2009

12-р сарын 12-ны Бямба гарагт Монголын гэрэл зураг сонирхогч залуучуудын буюу Монголын фликирчдийн шинэ жил Занаду Арт галлерейд болж өндөрөллөө. Жил ирэх тусам гэрэл зурагт сонирхолтой Монгол залуусын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд залуусыг нэгтгэсэн зургийн мэдээллийн бааз /холбоос/ болох томоохон сайт нь Монголын фликирчдийн форум /групп/ юм. Одоогоор энэхүү группэд бүртгэлтэй гишүүдийн тоо 300 хол давжээ. Read the rest of this entry »

Posted in Фото мэдээлэл | 5 Comments »

3. МОНГОЛ ФЛИКИРЧДИЙН Эх нутгийн салхи тээсэн гэрэл зургуудаас …..

Posted by Оогийноо on November 26, 2009

Read the rest of this entry »

Posted in Гэрэл зураг, Фото мэдээлэл | 12 Comments »