SHUUDSHUUD & ART

Sebastiao Salgado

Posted by Оогийноо on July 23, 2010

Миний хамгийн хүндэлж явдаг гэрэл зурагчин бол Салгадо юм. Гэрэл зураг 1000 үг хэлдэг гэдэг ч бүх зургууд тэгж хүүрнэж чаддаггүй. Харин Салгадо-гын гайхамшигт зургууд хэзээд хүн бүрт маш ихийг үгүйлж байдаг. Зарим хүмүүс Салгадогын зургууд гунигтай, бас бараан амьдралыг өгүүлдэг гэдэг ч миний хувьд харин ч эсрэгээр нийгэм эрүүл байгаасай, хэн нэгэн өлсөж бүү үхээсэй, хөөрхөн жоохон жаалууд гудамжаар гэрээ хийх тэр өдрүүд дуусаасай гэж дотоод сэтгэлдээ шатаж авсан зургууд шиг санагддаг. Ингээд та бүхэнд түүний хэдэн зургаас хүргэхдээ маш баяртай байна..

Товч намтар:

Sebastião Ribeiro Salgado 1944 оны 2-р сарын 8-нд Бразил улсын Аймориз хэмээх жижигхэн тосгонд төржээ. Тухайн үед дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 25 байгалийн цогцолборын нэгээр дурдагдаж байсан энэ тосгон түүнийг өсөж томрох богинохон хугацаанд түүний нүдэн дээр булаг шанд, ой мод, амьтан ургамал нь 93% буюу бараг тэр чигтээ устсан гэдэг. Энэ үеэс л байгалийг хүний шунал хэрхэн сүйтгэдэг талаархи бодол тархинд нь гүн бат суусан болов уу?!Тэрээр бага дунд сургуулиа дүүргээд Сао Паула-гийн Их Сургуульд эдийн засгийн мэргэжлээр суралцан төгсөж мөн мастерын зэргээ хамгаалсан бөгөөд энэ л сургуульдаа амьдралын хань Lélia Deluiz Wanick-тай танилцан хуримаа хийсэн байна. 1969 онд гэр бүлээрээ Парис хотноо ирж Салгадо эдийн загийн ухаанаар докторын зэрэг хамгаалжээ. Жилийн дараа Лондон хотноо суурьшин Дэлхийн Банкны Африкт явуулж байсан Кофены төсөлд ажиллаж эхэлсэн бөгөөд энэ л үедээ маш олон удаа Африкийн улс орнуудаар ажиллах завшаан тохиосон нь түүнийг гэрэл зураг авч эхлэх боломжийг нээсэн байна. Тэрээр энэ л өдрүүдээс эхлэн эдийн засаг биш гэрэл зураг түүний ажил амьдрал гэдэгтэй санал нийлэн ажлаа орхин Франц улсыг зорьсон бөгөөд тухайн үеийн Сигма болон Гамма агентлагуудаас ажлын гараагаа эхэлжээ.1979 онд фото сэтгүүлийн хамгийн том агентлаг болох Магнум-д орсноор тэрээр дэлхийн алдарт гэрэл зурагчид болох Henri Cartier Bresson болон түүний хамтрагчдаас ихийг сурснаа дурдсан байдаг. Магнум агентлагт 15 жил ажилласныхаа дараагаар эхнэртэйгээ хамтран Amazonas Images агентлагыг нээсэн бөгөөд дэлхийн хамгийн жижигхэн буюу 1 л зурагчинтай энэ агентлагтаа өнөөдрийг хүртэл ажилласаар явна.Түүний хүмүүнлэгийн үйлст зориулсан хөдөлмөрийг НҮБ-аас өндрөөр үнэлэн НҮБ-ийн сайн санааны өргөмжилжээ.

Африк тив..Эдгээр зургуудад ямар нэгэн тайлбар хийх нь илүүц байх. Африк тивийн байгаль алтанд шунагсдын гарт хэлмэгдсэнээр нөөц дуусах үед цэвэр усны нөөцгүй болон хүн амьдрахын аргагүйн болсон байдаг.

Салгадогын нэгэн онцлог нь тэрээр зургыг сонины зурагчид шиг дөнгөж очоод хэд дараад гардаггүй бөгөөд тэнд байж тэдний гүнд нэвтрэн дотоод сэтгэлгээг нь онгойлгож чаддагтаа байдаг. Эдгээр зургуудыг авахаар жил 6 сарыг Африкт өнгөрөөж байж.

Алт ухагчид..Бразил улс нь алтны ихээхэн нөөцтэй бөгөөд эдгээрийг зөвхөн улс төр болон бизнесийн томчуул нь хувааж идэн жирийн иргэдийн амьдрал хэт ядуурснаас иргэд гараараа алт олборлож эхэлжээ. 50000 Бразилчууд амь тэмцэн шороогоо булаацалдан алт олборлох энэ аймшигт зургууд нэгийг бодуулах бизээ..

Хэн ч зогсоож үл чадна.

Нэгхэн шуудай шороо хулгайлсны төлөө амиа алдах уу?! Алт биш шороо..


Хог түүж амьдрагсад..

Харин тэднийг хорвоогоос явахад нохойноос нь өөр эргэх хүн алга байдаг гэнэ…

1991 онд Ирак Кувеит хоорондын дайнаас болж Иракын тал Кувеитын газрын тосны цооногуудад гал тавьж эхэлжээ. Энэ үед дэлхийн шилдэг гал унтраагчид ажиллан унтрааж байсан бөгөөд зарим газраа 65 метрийн өндөрт хүртэл дүрэлзэн асах галын өмнө үнэхээр хүний хүч хүрэхгүй байсан бөгөөд Салгадо хальсандаа тухайн үеийг мөнхлөн үлдээжээ.

Хэрвээ та гэрэл зураг сонирхдог бол боломжтой үедээ Салгадогын

1. Workers: Archaeology of the Industrial Age
2. An Uncertain Graceномуудыг нэг удаа ч болов үзээрэй.

Гэрэл зургуудыг түүний номнуудаас ашиглав.

Эх сурвалж: Эбэ

8 Responses to “Sebastiao Salgado”

  1. yamar gaihaltai zuragchin be.

    Yamar aimshigtai amidral ve.

  2. ulmedex said

    ene zuragiig uzej bxad amidarliin buxiil zovlon berxsheeliig xarj bna. bi ix jijigxen ym deer ix shanalj bsan ym bna ingej amidraxiin tuld temtsej bgaa ni unxeer ix ym boduulj bna. tsaashdiin uran buteel,unxeer boduushtai uxaaral xairlsan goe medee medeelel oruulj bgaarai amjilt batzaya

  3. odoogiin mongol uls shig l alt uhaal ireeduid yamar bolohiig haruulchihajdee.

  4. axiom said

    uneheer mundag yumaa…ne buhniig harj mederj buulgana gedeg …aya yay

  5. badag said

    aimar ymaa
    zuragnuud ch bas goy egzegiig ni taaruulj avch chadaj shuuu

  6. naraa said

    Нэг юм хэлэхэд яг ийм төрлийн зургийг Монголд ч авч болохоор болсон байна. Манайд албан бус тоогоор 200,000 нинжа буюу гар аргаар алт ухагчид байдаг гэсэн.

  7. solongo said

    Zgr l yrtuntsiin haa neg zahad minii unuudur shanalaad zovj bn gj bodohoos ch iluuteigeer humuus tarchilj bas temtsej amidarch bn gj bodohoor uuriiguu golj bn bas uchuuhen hernee uruvduj bn.

  8. Anonymous said

    yamar ih tewcheer hatuujil we jinhene uran bvteelch hvn iim l baih yostoi baihdaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: