SHUUDSHUUD & ART

Кимбаб-аас “ургасан” байшин

Posted by Оогийноо on February 9, 2010

Зураач:  ShuudShuud.

Сар гаруйн өмнө Солонгос хэлний багш маань бидэнд Кимбаб хармони= 김밥 할머니 буюу гудамжинд насаараа кимбаб  зарсан эмээгийн тухай сэтгэл хөдөлгөм нэгэн түүхийг цухасхан ярьж өгсөн юм. Тэр өдрөөс эхлээд Кимбаб эмээ толгойноос гарахгүй удаж байгаа билээ.

11 сарын турш сандал ширээг нь илээж байгаа хэлний бэлтгэл курсын байрны маань дэргэд том заалтай цэмцгэр нэгэн байшин бий.  Амтат будааг үр хойчоо хайрлах асар их хайраар хачирлан байцаанд ороон  зарсан эмээгийн 20 гаруй жилийн хөдөлмөрөөс боссон мөнгөөр “Jeongsimhwa” соёлын төвийн уг байрыг барьж босгосон юм билээ.  Тэгэхээр нимгэхэн далайн байцаагаас ургасан байшин яах аргагүй юм болж таараад байна.

Кимбаб эмээгийн нэрээр мөнхөрсөн соёлын төв

Энд ирснээс хойш Солонгосын ард түмний үнэнч сэтгэл басхүү асар их хөдөлмөрч занг бахдахгүй байхын аргагүй санагддаг. Японы колонид олон жил дарлагдан, хүйтэн дайны уршгаар дэгдсэн эх орны дайны хөлд нэрвэгдэн зовж, байгалийн баялаг гэх зүйл “түй” ч байхгүй, бас дээрээс нь эдийн засгийн ямар ч найдваргүй болчихсон тэр үед ард түмнийхээ хүчээр өнөөдрийн бидний мэдэх LG, Samsung гэх дэлхийд алдартай үндэсний том корпорацидаа байгуулсан гэдэг. Одоогоос 70 жилийн тэртээ улсын данс нь тэгийг зааж халаасаа эргүүлээд гөвчихөөд байх үед ерөнхийлөгч нь ард түмэндээ хандан уриалахад, үндэснийхээ үйлдвэрлэлээ хөл дээр нь зогсоох эргэлтийн мөнгийг босгоход хувь нэмрээ оруулахаар ард иргэд нь уртаас урт цуваа үүсгэн оочирлож өв дамжиж ирсэн үнэт эдлэлээс эхлээд ээмэг зүүлт бөгж гэх мэт үнэтэй цайтай бүхнээ хандивласан гэдэг юм билээ.

Гудамжинд насаараа кимбаб зарсан эмээ хурааж хуримтлуулсан 50억 /50 ог/ буюу 5 тэрбум төгрөгийг төрсөн нутаг болох Тежоныхоо улсын ганц том сургуульдаа хандивлах шийдвэрийг гаргажээ. Энэ төдий сэтгэл Солонгосын ард түмний нэгэн хэсэг болох эмээгээс гарсан гэхэд гайхаад байх зүйлгүй л юм билээ. Дээрхээс харахад.

Эх орны дайн, өлслөнгийн зовлон,  чанасан нэг ширхэг төмсөөр л өдрийг өнгөрөөх гээд амьралын олон нугачааг давсан  эмээ залуу насандаа боловсролын мөр хөөх боломж гараагүй байжээ.  Энэ тухайгаа басхүү хандив өгөх болсоноо  соёлын төвийн нээлтэн дээр

Хүүхэд байхдаа нэгэн ижил дүрэмт хувцас өмсөөд даавуун цүнх үүрээд үеийн хүүхдүүдтэй сургуульд явахыг хүсдэг байлаа. Хичээлдээ явж байгаа хүүхдүүдийг хараад атаархадаг байсан ч тэр атаархалаа хэзээ ч ил гаргаж байгаагүй юм. Би номонд их хайртай. Нүдээ аниад номын нимгэн хуудсыг эргүүлэх бүртээ хурууны өндөгний минь нимгэн арьс цаасны хатуу авч дулаахан болохыг мэдэрдэг. Олон жил гадаа ажиллаж хурууны өндөг минь эвэршин зузаарахын хирээр номын хуудсыг тэтрэн мэдрэх нь бүдгэрч буй хэдий ч номын хуудасны дулаахан илчийг мэдэрдэг хэвээр. Энэ сургуульд манай улсын олон олон сайхан залуус сурч боловсорч номын амтыг жинхэнэ утгаар нь мэдрээсэй гэж хүссэндээ үүнийг хандивлаж байгаа юм. Эх орондоо хийж чадах өчүүхэн хийгээд цорын ганц хандив энэ юм” гэж хэлжээ.

Кимбаб эмээд, Чуннамын их сургуулийн зөвлөлөөс хүндэтгэл үзүүлж байгаа ёслолын ажиллагаанаас

Амьдрал ийм л баян юм даа. Энэ хүмүүний амьдралаар эгэл хэрнээ агуа бахдам амьдарсан кимбаб эмээг Солонгосын нэгэн сургуулийн оюутнууд эсвэл зөвхөн Солонгосын ард түмэн бахдах төдий биш энэ хүний ертөнц тэр аяараа магтан баярлах хэрэгтэй бизээ.  Хүний ертөнц ийм олон сайхан хүмүүсийн сүр хүч, жавхлант амьдралаар өнгө алдахгүй бадарч байдаг ч юм.

Кимбаб эмээд зориулсан дурсгалын хөшөө

2000 оны 7-р сарын 12-нд нээлтээ хийсэн  уг соёлын төвийг анх Солонгосын Буддын нэгэн гэгээнтэний нэрээр нэрлэж байсан бол 2002 онд кимбаб зардаг эмээгийн Jeong sim hwa гэх алдараар мөнхжүүлэх болжээ. Нийт 1829 хүний суудал бүхий 3 том танхимаас бүрдэх соёлын төвд зөвхөн сургуулийн үйл ажиллагаа явагдаад зогсохгүй шинжлэх ухаан технологийн хот болох Тежонд зохиогддог олон улсын арга хэмжээнүүд болж өнгөрдөг билээ.

Ямартай ч өнөөдөр сургуулийн кампусаар зураг дарж явах зуурт Кимбаб эмээгийн нэрэмжит соёлын төвд Японы Хакайдогийн их сургууль, Солонгосын Чуннам болон Кайст мөнхүү АНУ-ын Калифорний их сургуулийн профессоруудын уулзалт семинар этэр болж байна лээ.


Эмээгийн зардаг бас байшин “ургадаг” кимбаб гэж нэг иймэрхүү юм байна даа.

Байшинг Кимбаб-аар барьж болдогийн түүх ийн бөлгөө.
Бичсэн ООГИЙНОО

17 Responses to “Кимбаб-аас “ургасан” байшин”

  1. Sum_Uul said

    aguu setgel bn shuu

  2. byambaa said

    goe tyyh ym aa iim l zoolon dulaan uhaant hymyys amdraliig bayan bolgoj bgaa ym shyy dee ee saihan gej………..
    Газарт зөвхөн хүмүүс амьдардаггүй юм аа
    Бурхад ч бас амьдардаг юм
    Гэрэлт хүмүүс ганцаардалаа
    Гал босгон асааж
    Тэнгэр өөд оддог юм

  3. Arima said

    🙂

    õ¿í á¿ð èéì ãî¸ ñýòãýëòýé áàéãààñàé …

  4. oogii said

    Good luck for you~*^^* 할머니-harmoni 말고 halmoni.

  5. зоо маргаашнаас кимбаб хийнээ,кимбаб насаа гээд айн хэ хэ

  6. чи хийхгүй юм уу гоёшд хоёулаа хииелдээ ,,,

  7. эмээг яасан хөөрхөн зураа вэ…

  8. gereltyortonts said

    setgegdelee vldesen zaluustaa bayarlalaa.

  9. saruul said

    Gaihamshigtai emee. iim saihan hvmvvsiig magtan duulj ,hondoj zaluust taniulj baigaad maash ih bayarlalaa.Bi ooroo ene emeegiin ach tusaar bvteegdsen baishind hicheel vzej baisnaa medehgvi 2 jiliig ardaa orhison baijee.Iim gaihamshig ach tustai emeegiin vr shimiig hvrej baigaadaa mmash ih bayartai baina. Onoodor bi deerhi baishingiin hajuugaar yavhad ooriin erehgvi ter achtai Emee nvdemd haragdah shig bolj bailee….

    Bayarlalaa Zuraach zaluu.
    Bayarlalaa Oogiinoo.
    Bayarlalaa Emee.

  10. Anonymous said

    Санаа авууштай сайхан ,чадмаг бичсэн хөөрхөн нийтлэл байна. Манай залуучууд үнэхээр чадалтай чадварлаг ,ухаалаг, боловсролтой , соелтой залуус их байгаа н харагдаж бахархаж байна. Ийм ухаалаг залуус л УЛС Орноо авч явна даа! Улам их хэрэгтэй зуйл тусган авч хэрэгжүүлээрэй .

  11. 1999 оны эдийн засгийн хямралаар Америкийн уугуул Солонгосчууд чихнийхээ ээмгийг хүртэл тайлж аваад хандивлаж улс орноо аварч байсан юм даг. Манайхан бол горьдолтгүй биз. Эх оронч байна гэдэг энийг л хэлээд байгаа юм.

  12. gereltyortonts said

    Oogii bolon saruul 2 t: vg vsgiin aldaatai buruu bichsen zviliig zalruulsand ih bayarlalaa.Bi huviin blogtoo yamar negen margaantai asuudliig oruulahgvi baihiig hicheedeg bilee,iim uchir naizuud mini hoorondoo evtei tvnjintei baihiig hvsei , tsets bulaaldah uur amisgal oruulahgvin vvdnees ta 2 iin bichlegiig avhaar shiidlee. Oogiigiin helsen ( 할머니-harmoni 말고 halmoni )hemeen tailbarsaniig bi hojmoo mash sain togtooj avlaa Oogii aldaag helj ogsond mash ih bayarlalaa.

    Zambaga d: harin tiimee. eh oronch hvn gej iimel hvniig heldeg gej boddog.Manaihan gej gaigvi oodoo yavaa negendee ataarhaadl hel am bolood bogs booriig ni maltsaar baigaad hairan saihan erch hvchiig ni vgvi hiij vhvvldeg zantai boljdee.

    Saruuld : saihan setgegdel vldeesend ih bayarlalaa.

    Nasaa d: hehe 2 uulaa kimbab hiivel vnegvi taraagaad oorsdoo ideed duuschih baihdaa.kk

  13. Zoljargal said

    Bur setgel hodolchihloo… Saikhan tuuh baina. Bayarlalaa Zaya, Oogiinoo. Ta hoyort amjilt husiye

  14. LG06 said

    saihan tuuh bainaa. bayarlalaa.

  15. Kofuku said

    танидаг эмээ байна. гэхдээ нэг ч удаа очиж үзэж байгаагүй л дээ. “танай эмээ” хөөрхөн болжээ хэхэ

  16. otgoo said

    ih gegeeleg ym aa. bi solongos heliig ih surguulid sursan. solongosuud yer ni ih gaihaltai humuus,yamartai ch bidend So naraas surah ym ih bii shuu. chinii blogoos neg tiim sonin medremj avlaa. daraa dahin zochilnoo.

  17. Bumaa said

    Mongolchuud kimbab hiie!!!Kimbab ovoo, emee bolii!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: