SHUUDSHUUD & ART

Тосгоны амьдрал

Posted by Оогийноо on February 7, 2010

Өмнөд Солонгосын Тежон хотын Шинтанжин тосгоны өдөр тутмын аж амьдралын хэсэгхэн агшинуудыг 2 жилийн хугацаанд хальснаа буулгасанаа хураангуйлан толилуулж байна.

Тежон хот нь Солонгосын шинжлэх ухаан технологийн төвлөрсөн томоохон хот бөгөөд энэхүү хотын захын дүүрэг юм. Шинтанжин тосгон дахь хуучны барилга байшин, амьдрал нь бүрэн солигдож амжаагүй бөгөөд  хүүхдүүд хөгжилдөн тоглох, хөгшид тайван хуучилан хөөрөлдөх, усны зөөлхөн урсгал шиг хүмүүсийн ажуухан алхаа гэх мэт амар тайван дүр зураг тосгоны өдөр тутмын амьдралын ихэнхи өнгийг зурдаг.  Байгалийн үзэсгэлэнт газар цэцэрлэгт хүрээлэн их учраас өндөр настангууд, хос залуус, амралтаа ая тухтай өнгөрөөх гэсэн иргэд Тежон хотын энэ дүүрэгт /тосгонд/ дурладаг.  Харин Солонгосын үсрэнгүй хөгжил цэцэглэлт цаг хугацаатай уралдан тосгоны амьдрал руу урсан орж байгаа нь, асар том том сурталчилгааны өнгөт хашаа хатгасан  орон сууцны нүсэр хорооллууд шил дараалан баригдаж эхлэн буйгаас харагддаг.

Харин энэ цувралдаа тэрхүү хуучны өнгө төрх, амьдралын урсгалаа хараахан алдаагүй  Шинтанжины дүр зургийг хадгалан үлдэхийг хичээв.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

13

14

15

16

17

18

19

20

shuudshuud.

/2008-2010/

13 Responses to “Тосгоны амьдрал”

  1. Arima said

    ter 5 dahi zurag ooriin chin avsan buteel yum bjee. bi huuchin blogtoo neg shulgee ene zurgaar chimj bsn yum bna.

    9, 10, 11 deh geed l er ni l buh zurguud saihan yumaa. ene tosgonii tuhai neg tiim shuleg shig yaruu setgegdel uldeelee. tom hot shig bitgii bolcihoosoi ene l heveeree bval…

  2. gereltyortonts said

    Ariaa uramtai saihan vgeer bainga myalaaj baidagt bayarldag shvv.chinii”Dalai bid 2″ shvleg ter 5 dahi zuragtai ih zohitsoh shig sanagdsan .

    Далай гунихыг минь анддаггүй
    Давчуухан саарал үдшээр эргийг нь сахиж
    Ганцаараа уйлахад минь
    Гансрал мэт салхиа илгээж
    Ганихарсан уйг минь мартагнуулдаг
    Далайн хэл – зөөлөн салхи
    Нам гүмийг надад үлдээж оддог .Arima

  3. Zoljargal said

    Minii naiz ongon deer gaihaltai ajillah yum aa. Yaj ingej goyo zavsariin, medremjtei, zoolon ongiig gargaj chaddag baina aa. Myanga oroldood bi chadahgui yum shig baina daa. Saikhan zurguud baina. Uugeer helehiin argagui. Daraagiin niitleliig chini huleej baina shuu naizaa

  4. byambaa said

    sain uu Zaya naiz min yneheer saihan zurguud min zogsoo zaigyi oorchilogdoj byu horvoogiin amar taivan nam jim orchin ene zurgand dotor chin yyrd yldene baih daa
    Огт танигдахаа болчихсон дэлхий
    Олны хөлд дарагдан эргэж байна
    Өөдөөс ширтэх минь энэ л нам жим зураг
    Өвс цэцэг бурханы амьсгал шингэсэн сүүлчийн гунигыг сэргээнэ

  5. byambaa said

    aan bas Zoljargal oird yagad tag chig bolchihvoo msjertee orj ireechee kk

  6. sukhzorig said

    mundag, gaixaltai gedegees oor xuchtei ug xeregtei bainaa ene zurguudiig xaraad. Yaxiin arga ugui ene mergejiliin xunii l medremj l dee. Namaig photo zurag tal deer shabi bolgoj abna uu? Unen setgeleesee guij bna shuu and mini…

  7. Rebel said

    goy yumaa. Korea-d bdiimu. Chaduul holbogdooroi.Chini tuhai zunduu sonsoj bsn yum bna

  8. Болорхон said

    Үг илүү агшин гэж байдаг….
    Энэ зургуудыг харж суухад үнэхэээр үг илүү юм байнаа. Би Тэжонд 3 жил гаруй амьдарч байна. Шинтанжинд ирсний хавраа Сакурагын баяраар ганц удаа л очиж үзсэн юм байна. Шинтанжин чиний нутаг болтой их хайртай юм аа даа.

  9. Almas said

    Сүүлийн үед тавгүй байгаад байсан сэтгэлд нээг их гоё тайвшрах шиг мэдрэмж төрлөө. жаахан сууж амарчихаад гарна аа. Баярлалаа🙂

  10. gereltyortonts said

    Найзуудаа баярлалаа

  11. gereltyortonts said

    Алмасд: Үе үехэн манайд саатаж сэтгэл онгойсон сайхан яриа дэлгэж байгаарай анд минь

  12. taniig burtgeed avlaa
    amjilT!

  13. narmandakh said

    derged ni baisan ym shig l sanagdaj bna

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: