SHUUDSHUUD & ART

Амьтадыг хайрлацгаая!

Posted by Оогийноо on February 5, 2010

Би,
Хүн гэж нэрлэгдэхээс, хүч чадалтай байхаасаа ичдэг
Ичих тоолондоо тэгээд,
Ургамал бас амьтад хүмүүст ямар гэм хийснийг
Ухаан, хайр хоёр чухам юунд хэрэгтэйг гайхдаг /чи тэгдэг үү?/ …

… Үнэнч ханийг минь хөнөөчихөөд
Үрсийг минь шарж идчихээд
Үсээр минь дэр хийчихээд
Биеийг минь торонд хорьж
Баясан жиргэхийг хүлээгч
Хүн чи сэтгэлээ
Хэнд худалдчихсан юм бэ?

/Дараах зургуудыг хараад Заяа дуу алдан үүнийг хэлжээ./

Германд нэгэн цочром арга хэмжээ болжээ. Хэзээг нь сайн мэдэхгүй юм байна. Хүн болгон гартаа үхсэн амьтадыг барьж зогсож гашуудал зарлаж байна. Өнөөдөр дэлхий дээр хүн төрлөхтний харгислал хэрээс хэтэрч хууль бусаар ан агнах болоод байгальд хандах сөрөг хандлагуудаас шалтгаалж  байгаагаас болж олон олон амьтад үхэцгээж байна.Энэ бүхний эсрэг хүмүүст сэтгэлзүйн цохилт өгөхийн тулд Германчууд ийм нэгэн үйл ажиллагаа явуулжээ.

http://ganxvv.blog.banjig.net

6 Responses to “Амьтадыг хайрлацгаая!”

  1. Би Германд байсан бол үүнд заавал оролцох байсан…

  2. ….
    Айж байна би энэ улаан ертөнцөөс
    Улаан нүд, улаан гар, улаан хүслүүдээс
    Биегүй зүрх, зүрхгүй бие
    Байхгүй хоосонд бүтээсэн бүхнээсээ айж байна
    Айж байна би өөрөөсөө …….
    …… ч билүү дээр бичиж байсан миний нэг шүлгийн мөр санаанд орчихлоо.

    Амьтдыг хайрлацгаая!!!

    Хүмүүс аймаар байна… Амьтдыг хайрлацгаая!!!!

  3. Arima said

    jil buriin 1 sariin 31 delhii niitiin tsagaan hoolnii odor amitnii ami tasalj amitnii mahaar hoollohiig tevchdeg odor l doo. ene odor l bolson bh

  4. gereltyortonts said

    Б.Баясгалан D harin time bi bas ene hodolgoond oroltsoh baisan. ene ih saihan tsuglaan bolson bailee.

    Bolorhon d. yamar goyo coment ve? gaihaltai Амьтдыг хайрлацгаая!!!!

    Arima d: tiimee ter mon baihaa.

  5. Заяа said

    Би,
    Хүн гэж нэрлэгдэхээс, хүч чадалтай байхаасаа ичдэг
    Ичих тоолондоо тэгээд,
    Ургамал бас амьтад хүмүүст ямар гэм хийснийг
    Ухаан, хайр хоёр чухам юунд хэрэгтэйг гайхдаг /чи тэгдэг үү?/

    Би хүн баймааргүй байна. Ийм харгислалыг харах бүрдээ би өдөр бүр нүдээ аниад энэ хүмүүс шиг зогсдог. Тэгээд хүмүүст зориулж шүлэг бичдэг.

    Шувууг шувуу биш болгодог хүмүүсээс айгаад
    Шувууд ч энд харагдахаа больсон
    Шувуугүй тэнгэр хоосон байна.
    Загасыг загас биш болгодог хүмүүсээс айгаад
    Загаснууд энд үзэгдэхээ больсон
    Загасгүй гол эзгүй байна.
    Хоосон, эзгүй
    Хотод зөвхөн хүмүүс л үлдсэн.

    Үнэнч ханийг минь хөнөөчихөөд
    Үрсийг минь шарж идчихээд
    Үсээр минь дэр хийчихээд
    Биеийг минь торонд хорьж
    Баясан жиргэхийг хүлээгч
    Хүн чи сэтгэлээ
    Хэнд худалдчихсан юм бэ?

  6. gereltyortonts said

    Wow. Gaihaltai. ta buxnii bichsen setgegdel unexeer yum bodogdoxoor bailaa. Zayaagiin setgegdeliin murtuudiig tamga bolgon awmaar sanagdlaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: