SHUUDSHUUD & ART

Монголын Фликирчдын Шилдэг “10”

Posted by Оогийноо on December 14, 2009

12-р сарын 12-ны Бямба гарагт Монголын гэрэл зураг сонирхогч залуучуудын буюу Монголын фликирчдийн шинэ жил Занаду Арт галлерейд болж өндөрөллөө. Жил ирэх тусам гэрэл зурагт сонирхолтой Монгол залуусын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд залуусыг нэгтгэсэн зургийн мэдээллийн бааз /холбоос/ болох томоохон сайт нь Монголын фликирчдийн форум /групп/ юм. Одоогоор энэхүү группэд бүртгэлтэй гишүүдийн тоо 300 хол давжээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон шинэ жилийн үйл ажиллагааны үеэр гэрэл зурагчдын шилдэг бүтээлүүдийг Best Portrait, Best Moment, Best Black / White, Best Macro, Best Landscape, Best retouched, Best Flickrers’ Meeting, Best Fashion, Best Balancing and Photographing, BEST OF THE YEAR гэсэн  10 номинациар шалгаруулсан юм. Тус 10 номинацид зургаа ирүүлсэн гэрэл зураг сонирхогч залуусын нийт бүтээлээс эхний ээлжинд Монголын фликирчид, гишүүдийн саналаар 10 номинаци тус бүрт шилдэг 10 бүтээлийг шалгаруулсан. Ингээд эцсийн шийдвэр буюу 10 номинаци тус бүрийн шилдэг бүтээлүүдийг Шинэ Агшин Нийгэмлэг-ийн Энхтайван, Ирмүүн фото агентлагийн Заза, Зураач/Гэрэлзурагчин Дэрмээн, Гэрэл зурагчин-Ангараг нарын бүрэлдхүүнтэй шүүгчдийн баг шалгаруулсан байна.

Шуудшууд миний бие энэхүү шилдэг гэрэл зургийн шалгаруулалтанд Best Portrait, Best Black / White, Best Macro, Best Moment номинацид тус бүр нэг гэрэл зургаар оролцсоноос эхний шатанд буюу нийт фликирчид болон гишүүдийн санал авч, Шилдэг 10 бүтээлийн тоонд багтан сүүлийн шалгаруултанд оролцсон байлаа. Ингээд шинэ жилийн баярын үеэр 10 номинаци тус бүрт олонхийн санал авч сүүлчийн шалгаруултанд тунаж үлдсэн шилдэг 10-уудыг танилцуулахад 4 номинацид оролцуулсан миний гэрэл зургууд бүгд шилдэг 10-ын тоонд багтсан байсныг дуулахад таатай байлаа.

Энэ дашрамд миний бүтээлүүдэд саналаа өгч дэмжсэн бүх фликирчид болон хүмүүст баярласанаа илэрхийлж байна. Мөн энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан, оролцсон, дэмжсэн, шүүсэн, түрүүлсэн бүх залуусдаа талархаад, уран бүтээлд нь амжилт хүсье.

Ингээд Монголын фликирчдын шилдэг гэрэл зургийн шалгаруулалтанд оролцуулсан бүтээлүүдээ танилцуулж байна.

Best Macro номинаци: “Шүүдэр. /Шуудшууд/

Best Moment номинаци:  “Хагацмааргүй …” /Шуудшууд/

Best portrait номинаци: “Харц” /Шуудшууд/


Best Black and White номинаци: “Мөнгө” /Шуудшууд/

Заа ингээд фликирчид болон гишүүдийн саналаар 10 номинацид шалгарч үлдсэн “Шилдэг 10 бүтээл”-ээс сүүлийн шатанд шүүгчдийн саналаар  номинаци тус бүрт Нэгд орсон зургуудыг танилцуулий.

1. Best Landscape:
Жимсээ (Berry) -НААДМЫН ДЭНЖ
Nomadic lifE Naadmiin denj

2. Best Moment :
Ууган-Эрдэнэ (UuganErdene) – ЗҮСЭЛТ

Master Cross №12 /EXPLORED/

3. Best Fashion :
Болдбаатар (Sh@kur) – XS

XS

4. Best Strobist :
Мөнхдэлгэр ( Maxdream ) – BORN TO CREATE

born 2 create

5. Best Black/White:
Маралгуа ( b_bmilky ) – I wish I could tell you (Truth)

i wish, i could say it / truth/

6. Best Flickrers’ Meeting :
Ундармаа ( Undarmaa Ganbold ) – Balancing and Photographing

Balancing and Photographing

7. Best Retouched Photo :
Маралгуа ( b_bmilky ) – I Have A Dream

I have a Dream

8. Best Portrait :
Taвка (Tavka) -Өвөөгийн хөрөг

Photobucket

9. Best Macro:
Төгөлдөр ( tgldr) – Соно

Dragonfly

10. BEST OF THE YEAR
Маралгуа ( b_bmilky ) – I Have A Dream

I have a Dream

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй.

5 Responses to “Монголын Фликирчдын Шилдэг “10””

  1. b_bmilky said

    Hey Sainuu Zaya
    end iim medeelel hiisen bsniig odoo l olj harj bna.
    shildeg 10-t yavuulsan zurguud chin tunaj uldsen gdg mundag aviyastaig chin batalsnii ilerhiilel bh.

    Ymartai ch uran buteeld chin amjilt husiye.

    Shine onii mend boy ^__^

  2. shuudshuud said

    bayarlalaa Marlaa. shildegiin shildeg gerel zuragt tvrvvlsen deerhi bvteel chini vnheer gaihamshigtai sain ajil shvv!.ene shalgaruuraltad oroltssonii vr dvnd busad olon sain bvteelvvd,olon GEREL ZURAGCHID iin bvteelvvdiig nariin sain sudalj shinjih nvdiig neej ogson mash ashig tustai arga hemjee bolson shvv. tegeed chinii omono hiij baisan ajiluudiig vzeed olon goyo goyo nandin zvilvvdiig medersen shvv. naizdaa uran bvteeld ni amidrald ni az jaral hvsei.

  3. Tavka said

    Хөөх ийм нийтлэл байсан юм уу?
    Шуудшуудын бүх зургуудад дуртай шүү. Их гоё атмосфертэй байдаг.

  4. Ebe said

    Эмээгийн МӨНГӨ зураг чинь үнэхээр даж таалагдсий шүү🙂
    Мөн Маралгуа гэдэг бүсгүйн авсан I have a dream, I wish I could tell u зургууд үнэхээр даж болжээ..
    Илүү ихийг хийж бүтээгээрэй амжилт🙂

  5. Agai said

    saihan buteeluud baina

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: