SHUUDSHUUD & ART

Линзний төрлүүд

Posted by Оогийноо on November 15, 2009

Гэрэл зураг авахад чухал зүйлийн нэг нь яах аргагүй линз байдаг. Гэрэл зургийн зохиомж, юуны зураг авахаас хамаараад өөр өөр линз хэрэглэх шаардлагатай болдог. SLR аппаратууд л линз солих боломжтой байдаг ба SLR аппаратын 2 гол үйлдвэрлэгч болох Canon, Nikon, эдгээрт тааруулж линз үйлдвэрлэгчдээс Sigma линзийг жишээ зургуудад орууллаа.

.

Загасны нүдэн дуран буюу Fisheye lens

Загасны нүдэн дуран нь хамгийн өргөн өнцөгтэй дуран ба голдуу 6-15 мм-ийн фокусын зайтай байдаг. Ийм дурангаар зураг авахад зургийн гол хэсэг төвийж гардаг. Энэ нь зургийн зохиомжийг сайжруулж ч болно, муутгаж ч болно. Донжийг нь л олох хэрэгтэй. Энэ төрлийн дуран монголчууд шиг гэрт найр хийдэг, тэгээд олуулаа зураг авахуулах дуртай улсад яг таарна. Загасны нүдэн дурангаар гэрт байгаа бүх хүний зургийг нэг дор авч болно.
.

Хэт өргөн өнцөгийн дуран буюу Ultrawide angle lens

Энэ төрлийн дуранд голдуу 14-21 мм-ийн фокусын зайтай дурангууд ордог. Загасны нүдэн дуран шиг өргөн өнцөгөөр харахгүй ч, зургийн гаж илт багатай байдаг. Ийм дурангуудыг ойрын зайнаас их зүйлийг багтааж зураг авахад ашиглахад тохиромжтой. Жишээлбэл нуур, байгалын зураг, олон хүний зураг, барилга байгууламж гэх мэт.

.

Өргөн өнцөгийн дуран буюу Wide angle lens

Энэ төрлийн дуранд голдуу 24-35 мм-ийн фокусын зайт ай дурангууд ордог. Зургийн гажилт байхгүй. Нилээд өргөн хэрэглээтэй.

.

Ердийн дуран буюу Normal lens

Энэ төрлийн дуранд 35-70 мм-ийн фокусын зайтай дуран ордог. Хүний нүдний харах өнцөг 50 мм-ийн дурантай ойролцоо өнцөгөөр хардаг тул ийм дурангаар авсан зураг нүдээрээ харж байгаатай төстэй байдаг.

.

Холын дуран буюу Medium Telephoto lens

Энэ төрөлд 70-135 мм-ийн фокусын зайтай дурангууд орно. Макро дурангууд голдуу энэ мужид байдаг нь гүний фокус хянах боломжоороо их байдагтай холбоотой. Мөн хөрөг зураг авахад их тохиромжтой байдаг.

.

Нилээд холын дуран буюу Long Telephoto lens

Энэ төрөлд 135-300 мм-ийн фокусын зайтай дурангууд орно. Ийм дурангууд нуурын эрэг, зоопарк зэрэг амьтанд ойртох боломжоор бага үед их хэрэг болдог. Мөн хөрөг зураг авахад их тохиромжтой байдаг.

.

Хэт холын дуран буюу Super Telephoto lens

Энэ төрөлд 300 мм-аас дээш фокусын зайтай дурангууд орно. Ийм дурангууд жижиг амьтан, шувууны зураг авах, алсад байгаа зүйлийн зураг авах, папарацийн зургуудад их хэрэглэгддэг. Авч явахад их хүнд, маш сайн хөлтэй байхгүй бол гар дээрээс авах боломжгүй. Холын дурангууд гарын хөдөлгөөн, чичэргээнд маш мэдрэмтгий.

Хэт холын дурангийн нэг Canon-ы 500 мм дуран иймэрхүү хэмжээтэй байдаг.

.

Хөрөг зураг

Монголчууд зургаа даруулах дуртай. Тийм болохоор хөрөг зураг авах талаар, ямар линз хэрэгтэй байдаг тухай эхлээд бичие гэж бодлоо.

Хөрөг зураг авахад тухайн үеийн байдлаас хамаараад янз бүрийн линз хэрэглэж болох ч ямар фокусын зайтай линз хэрэглэснээс хамаараад зургийн зохиомж, зураг өөрчлөгддөг.

Жишээлбэл цээж зураг авч байгаа үед өргөн өнцөгийн линз хэрэглэвэл ойрхон зогсож зургаа дарах хэрэгтэй болно. Хэрвээ холын линз хэрэглэж байгаа үед хүнээсээ хол зогсож байж багтаах шаардлага гарах ба өрөөний хананд тулаад багтахгүй болох бэрхшээл гардаг. Зураг авах зай өөрчлөгдсөнөөс зургийн алслалт өөрчлөгддөг. Өргөн өнцөгийн дуран хэрэглэх нь зургийн илүү шог зураг хэлбэртэй болгодог.
Холын дуран хэрэглэх нь зургийн дэвсгэрийг фокусгүй болгож гол зургаа ялгаруулахад их хэрэгтэй байдаг.

Ер нь ихэнх хөрөг зураг авдаг зурагчид голдуу 70-200 мм-ийн дуран хэрэглэдэг. Зарим шоуны болон фотосэтгүүлчид 200-300 мм-ийн линз хэрэглэх тохиолдол бий.

Бүтэн бие гарсан хөрөг зураг авах тохиолдолд ердийн 50 мм орчмын линз хэрэглэдэг.

.

загасны нүдэн дуран

Ихэнх загасны нүдэн дуран 180 градус хардаг. Ойрхон зайнаас их зүйл орсон зураг авахад сайхан линз. Ийм өргөн өнцөгөөр хардаг болохоор зураг авч байгаа хүний хөл зурганд орох гээд байдаг. Энэ линзээр панорама зураг авах, байшин, гэрийн доторх зураг, байгалийн зураг, барилга мэтийн том зүйлийн зураг авахад илүү тохиромжтой. Загасан нүдэн дурангийн гүний фокус, зургийн ялгарал сайн байдаг. Гол дутагдал нь зургийн зах руу фокус жаахан сулардаг боловч өрцний хэмжээг 1/8 болгоход л захын фокус сайжирдаг. Мөн зураг төвийж харагдуулдаг.

Зураг авах үедээ аппаратаа тонгойлговол дээрх зураг шиг зургийн голын хэсэг дээшээ төвийж гарна

Зураг авах үедээ аппаратаа тэгш барьж авбал дээрх зураг шиг зургийн голын хэсэг тэгшхэн гарна.

Зураг авах үедээ аппаратаа гэдийлгэвэл дээрх зураг шиг зургийн голын хэсэг доошоо хотойж гарна.
Эдгээр нөлөөг бүтээлчээр ашиглавал зургийн зохиомжийг сайжруулдаг.

Эх сурвалж:  Gansukh Namgar.

7 Responses to “Линзний төрлүүд”

  1. blue said

    Nikon D3000 gej hamgiin suuliinh uu?

  2. Giimaa said

    saihan bichleg bolson bn shuu🙂 bayarllaa.

  3. […] Арван хоёрдугаар сар 7, 2009 by perfectholy Линзний төрлүүд […]

  4. Bilegsaikhan said

    wow bayarlalaa, yg iim zvil unshih geed haigaad blaa.
    Apratnii talaar uur zunduu medeelel oruulaarai.
    Goy bichleg bolson bn.

  5. Bilegsaikhan said

    saihan bichjee🙂

  6. badag said

    heregtei medeelel bna bi haraagui ym bnashd

  7. Anonymous said

    хэрэгтэй бичлэг оруулсанд баярллаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: