SHUUDSHUUD & ART

Василий Иванович Суриков

Posted by Оогийноо on October 21, 2009

surikovselfportrait

энэ удаагийн блог үзэсгэлэндээ Василий Иванович Суриковын хэдэн зургийг тавилаа. Энэ хүн бол Орос төдийгүй дэлхийд нэрд гарсан уран зургийн академийг өөрөөрөө нэрлүүлж чадсан агуу зураач билээ.

/Суриковын академид монголын олон зураач суралцсан/  Василий Иванович Суриков 1848 оны 1-дүгээр сарын 12-нд Красноярск хотод казакын гэр бүлд төржээ. Энэ казак гэдэг нь манай улсын Баян-Өлгий аймагийн казакуудаас ондоо, хаант оросын хязгаарыг сахин хамгаалах үүрэгтэй тусгай засаг захиргааны нэгж байсан бөгөөд тэр нэрнээс үүдэлтэй нэршсэн ард түмэн юм. Василий Ивановичийн өвөг эцэг Александр Степанович Суриков нь Енисейн казакийн хорооны атаман байсан ба, тэр хүний нэр төрийг алдаршуулж Енисей мөрний нэгэн арлыг “Атаманский” гэж нэрлэжээ. Нагац өвөө нь Туруханскийн зуутын дарга байсан байна.


“ЦААЗЫН ӨГЛӨӨ” Энэ бол түүний оргил бүтээлүүдийн нэг. Догшин Иван хаан нас нөхчсөний дараа орос орон жинхэнэ дампууралд орсон байна. Дураар авирлах явдал газар авч хаан болох сонирхолтой түг түмэн хүн гарч ирэв. Тэдний нэг болох Борис Годунов хуйвалдаан луйвраар хаан ширээнд сууснаар улс төрийн тогтворгүй байдал улам газар авлаа. Борис Годунов учир битүүлгээр нас барж хаан ширээний төлөөх тэмцэл дахин эхэллээ. Хагас зуун жилийн эмх замбараагүй байдал эцэс болж, Романовынхны удмын /Москва орчмын нэгэн бояр/ Петр гэгч залуу ихэнх бояруудын дэмжлэгтэйгээр хаан болж, замдаа тээглэсэн бүгдийг хүйс тэмтрэн хядсан юм. Төрийн эсрэг гэмт хэрэгтэн хэмээн зарлаж, ордоны зарим язгууртнуудыг хүртэл цаазлав. Энэ түүхэн үйл явдлыг харуулсан уг бүтээлдээ зураач нэгдүгээр Петрийг талархан үздэгээ харуулсан байна. Үнэхээр ч Петр хаан орос оронд шинэчлэлийн чанартай асар олон үйл хэргийг эхлүүлж, Санкт-Петербург хотыг үүсгэн байгуулж, шинэчлэгч агуу их “нэгдүгээр Петр” гэж түүхэнд алдаршсан билээ. Энэ хүний үйл хэрэг нь тухайн үеийн орчиндоо маш их дэвшлийг авчирсан боловч энэ нь асар олон жирийн хүний цус нулимсаар бий болсон билээ.

“СУВОРОВЧУУД АЛЬПИЙГ ДАВСАН НЬ” Оросын ард түмний бахархал болсон, цэргийн суут жанжин, генералиссимусс Александр Суворовын нэгэн гайхамшигт аян дайныг /уул нь давшилт гэвэл зохилтой/ энэ зургандаа харуулжээ. Туркуудтэй  хийсэн  энэхүү  түүхт  аян дайныг цэргийн түүхийн номлолд “гайхамшигт” хэмээн тодотгожээ.

“Боярина МОРОЗОВА” Энэ бояр гэдгийг орон нутгийн захирагч, мужийн ноён гэсэн хоёр хувилбараар орчууллаа, өөр хувилбар олддоггүйээ. Зургийн гол дүр болох мужийн ноёны эхнэр Морозова чарган дээр заларч явна. Биеээ авч яваа байдлаас үзвэл эр нөхрөөсөө дутуугүй /магадгүй илүү ч эрх мэдэлтэй байхаас сийхгүй/ хүн гэдэг нь харагдана. Бас л нэг эр нөхрийнхөө эрх мэдлийг ашиглаж байгаа хүний дүр. эрүүл нийгэмд энэ нь гэмт хэрэг гэж үзэгддэг байхад манайд бол жирийн үзэгдэл, бараг зарчим, зүй ёсны хэрэг мэт болж дээ.

“ГҮНЖ ГЭЛЭНМАА НАРЫН СҮМД” Борис Годуновын богинохон, хууль бус хаанчлал эцэс болж, босогчид Годуновынхныг гэр бүлээр нь цаазалхад нэг охин нь польш руу зугатан гарч тэндхийн гэлэнмаа нарын нэгэн сүмд түр зуур нуугдсан байдаг. Зураач тэрхүү үйл явдлаас сэдэвлэн энэхүү бүтээлээ туурвисан болуу гэж таав. Таав гэсний учир нь Суриковын дийлэнх бүтээл түүхийн сэдэвтэй байдаг.

“ЦАСАН ХОТХОНГ ЭЗЭЛСЭН НЬ” Улаан өндөгний баяраар болдог оросуудын үндэсний зугаа цэнгэлүүдийн нэг.

“СЕНАТИЙН ТАЛБАЙ ҮДШЭЭР” Мөнөөх нэгдүгээр Петрийн хөшөө. /Санкт Петербургийн сенатийн талбайд байдаг/ Зураач зургийн цаг үеийг үдшийн байдлаар сонгож авсан нь уг хөшөөг улам сүрлэг харагдуулж байна. Нэгдүгээр Петр бол оростоо манайхаар бол Чингис хаан ажээ. Энэ хүний дурсгалд зориулсан олон уран бүтээл байдгийн зөвхөн нэг нь. А.С.Пушкин “ЗЭС МОРЬТОЙ ХҮН” хэмээх алдарт шүлгээ ПЕТР хаанд зориулан бичжээ.

УРАН ЗУРАГ болон ЗУРААЧИД .blog

3 Responses to “Василий Иванович Суриков”

  1. Anonymous said

    I like Surikov the best, fantastic, perfect

  2. yanjmaa said

    I love all of them, aboslutely wonderful, lovely, charming…

  3. yanjmaa said

    I love all of them, absolutely wonderful, lovely, charming…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: