SHUUDSHUUD & ART

Айвазовский Иван Константинович

Posted by Оогийноо on October 21, 2009

276ru

Оросын агуу зураач Иван Константинович Айвазовскийн /1817-1900/ уран бүтээлээс заримыг нь орууллаа. Хаант оросын тэнгисийн флотын адмирал, оросын далайн академийн гишүүн авьяаслаг зураач Айвазовский.И.К. далай зурдагаараа алдаршсан байна. Ажил мэргэжил нь ч нөлөөлсөн биз. Зураачийн намтартай танилцахыг хүсвэл энд дараад орно уу. Зургийн тайлбар нь тухайн зургийнхаа доод талд байгаа болно.

“ЕС ДЭХ ВАЛЛ”
Далайн шуурганы хэмжээг валл гэх нэгжээр илэрхийлдэг бөгөөд, 9 валл бол хамгийн өндөр хэмжээ юм байна. Энэ үед далай тэнгисийн давалгаа маш хүчтэй болж, замдаа өртсөн бүгдийг устган үгүй хийдэг байна. Зураач энэ бүтээлээрээ байгалийн сүр хүчний өмнө хүн төрөлхтөн хичнээн өчүүхэн болохыг харуулжээ. Хөлөг онгоц нь сүйрч багийн гишүүдийн амв нас дэсэн дөрөөн дээр дэнжигнэнэ. Хуралдаж багширсан үүлний цаанаас сарны гэрэл гэгээ татан харагдах нь зургийн өгүүлэмжийг улам сүртэй болгохын хажуугаар хугархай шураг мод тэврээд, эцсийн хүчээ шавхан тэмцэж байгаа хэдэн хүний амь аврагдаж магадгүй гэх сэтгэгдэл төрүүлнэ.

“ХӨЛӨГ ОНГОЦНЫ СҮЙРЭЛ”
Энд бас л далайн хүчит шуурганд сүйрсэн хөлөг онгоцны багийнхан эргийн хадан хясаанд шидэгдэн аврагдаж байгааг дүрсэлжээ. Зураачийн ихэнх бүтээлийн өгүүлэмжээс харахад байгалийн сүр хүчинд хүний хүчин мөхөсдөвч амьдрах итгэл дүүрэн, өөдрөг үзэлтэй, маргаашдаа итгэх итгэлтэй уран бүтээлч болох нь харагддаг.

“БОСФОРЫН ХООЛОЙ”
Зураач Хар тэнгисийн флотод алба хааж байхдаа нилээд хэдэн уран бүтээлээ турвисан байдаг. Тэдний нэг нь энэхүү зураг юм.

“ХАР ТЭНГИСИЙН ФЛОТ”
Дайчин давшингуй, шинэ шатанд гарах итгэлээр дүүрэн сэтгэгдэл зургийн зохиомжинд харагдана. Далайн цэргийн парад жагсаал сүр жавхлантайгаар ойртож, тэнгисийн ус хүртэл хүндэтгэх мэт намуухан мяралзана.

“НАР ШИНГЭХ ЦАГААР”
Нар жаргах үеээр далай жигтэйхэн намуухан болж, тэнгисийн дээгүүр аажуухан нүүдэллэх үүлс хүртэл жаргах нарны туяанд гэрэл сацруулах мэт үзэгдээд, эргийн торгон элсэн дээгүүр зугаалах хүмүүсийн төлөв байдал нь сэтгэлийн амар амгалан, маргаашийн гэгээн өдөрт итгэх итгэлийг харуулжээ.

“САРТАЙ ШӨНӨ ОДЕССТ”
Нар жаргаж, сар мандсан ч хорвоо ертөнц гэрэл гэгээгээр дүүрэн байж, удахгүй өглөө болоход алтан нар дахин мандана.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: