SHUUDSHUUD & ART

Шамбалын орон

Posted by Оогийноо on August 8, 2009


fdf

Монгол түмний оюун сэтгэлгээний гарамгай зүтгэлтэн, 19-р зууны их соён гэгээрүүлэгч ноён нутагт Данзанравжаагийн  байгуулсан Хамрын хийдийг Дээрхийн гэгээнтэн 14-р Далай Лам  үзчихээд “Монголчууд Шамбалын орон үзэх гэж Төвд руу явах шаардлагагүй энд жинхэнэ Шамбалын орон байна” гэж хэлж байсан гэдэг. Өдгөө Хамрын хийд буюу Шамбалын орныг Дэлхийн энергийн төв хэмээн гадна дотны эрдэмтэд албан ёсоор хүлээн зөвшөөрч дэлхийн өнцөг булан бүрээс энерги эрч хүч авч, адис хүртэх гэсэн жуулчдын цуваа тасардаггүй билээ.

_46165152_ad9d200c-04ad-4b62-a15a-00ecb5cbd3e5Нийслэл Улаанбаатараас 500 км-т орших Хамрын Хийд нь Монголын уламжлалт Буддын шашины дурсгалыг хадгалж буй ариун газар юм.

_46165153_3cd55749-e8a0-4936-98ef-43c9dbe438edНийслэл хотоос ирж мөргөж байгаа сүсэгтэн.

Хуучин засгийн үед буюу 1938 онд Хамрын хийдийг галдан шатааж байжээ. Шинэ засгийн газар байгуулагдсны дараа буюу 1991 онд ахин сэргээн босгожээ.

_46165154_d8c00aec-8978-4441-b62c-8836e489c3beХамрын хийдийн ойр орчимоор хэлмэгдүүлэлтэнд өртсөн лам нарын нуусан 64 судар байдаг тухай хийдийнхэн ярьдаг.

_46165158_42e8ddb9-36f7-4964-be2b-6b57276ed807Хамрын хийдэд нийт 1500 гаруй судар байснаас 64-ыг  хийдийн ойр орчимд нуужээ.

_46165155_cdfd631b-3005-4046-8ea8-7b701565e31cОдоо тэдгээр судруудаас 24-ыг олж Хамрын хийд болон Данзанравжаагийн музейд хадгалж байгаа юм.

_46165156_b4fc0527-d70b-4728-b498-87fe4a2b8d69Хамрын хийдийн хамба лам асан Түдэвийн ач хүү Зундуйн Алтангэрэл нь Хамрын хийдийн ариун шүтээнүүдийг хайрлаж хамгаалдаг нэгэн юм. Тэрбээр сая малтлагаар олдсон судараа барьж буй нь.

_46165157_gobi9_castroМөн түүнчлэн 200 жилийн настай бурхан ч олдсон юм. Говийн ноён хутагт Данзанравжаа Хамрын хийдийг байгуулж байсан бөгөөд энэхүү хийд нь өнөөдөр Буддийн сүсэгтэнүүдийг хиймроо сэргээх байгалийн барагдашгүй ариун энергийг өөрийн биенд даллан дуудах энергийн төв болсон байна.

_46165159_b3fea670-729f-41e0-b9c3-05190b83c4f8Малтлага дууссан дараа. Малтлагын үр дүнд олдсон судар, бурхадуудыг Сайншанд хотын ноён хутагт Данзанравжаагийн музейд хадгалдаг юм.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын сэтгүүлч, фото сурвалжлагч Харолд Кастро  өнгөрсөн сард Монгол орноор аялан Хамрын хийдийн фото сурвалжлагыг BBC-ийн сайт дээр тавьсныг таньд сонирхуулж байна. Түүний бүтээлүүдийг энд дарж үзнэ үү.

3 Responses to “Шамбалын орон”

  1. shuree said

    bayarlalaa,

  2. sonirhogch said

    Uneheer taalagdlaa. Goy niitlel boljee. Uran buteeliin amjilt husey

  3. seriyoz said

    эндээс урагшаа ойрхон зайд оюу-толгой уурхай байдаг. эрчимийн төвийг захаас нь ухаж эхэлж байгаа гэсэн үг болохоор надад хэцүү санагддаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: