SHUUDSHUUD & ART

Дэлхийн шилдэг гэрэл зургууд – 2008

Posted by Оогийноо on May 28, 2009

Олон улсын мэдээллийн томоохон агентлаг болох Рейтерсийн фото сурвалжлагчид дэлхийд хамгийн алдартай, мэргэжлийн ур чадвартайд тооцогддог. Дэлхийн хамгийн халуун цэг дээрхи үйл явдалыг  хүн төрлөхтөнд бодит байдлаар хүргэж чаддагаараа тэднийг “эрхлэг дайчид” гэж хэлж болно. Жил болгон танилцуулдаг оны шилдэг гэрэл зургын цомогт тус агентлагийн зурагчдийн бүтээл дийлэнхи хувийг эзэлдэг. Үйл явдалын халуун цэг дээрээс  фото сурвалжлагчдын авсан нэг зураг л сэтгүүлчийн мянган үгтэй тэнцэхүйц жинтэй байж чаддаг билээ.

02_facesudn

2005 оны 6-р сарын 5: Суданы баруун Дарфураас дүрвэж ирсэн 14 настай Картоул охин дүрвэгсэдэд сар тутам өгдөг хүнсээ авахаар дүрвэгсэдийн Джавал хуаранд ирээд байхад энэхүү зургийг авчээ.

(Рейтерс агентлагийн зурагчин Финбарр Орейли)

01_chaitenv2008 оны 5-р сарын 2-нд: Чилийн өмнөд хэсэгт олон мянган жилийн турш унтаж байсан Чайтен галт уул дээр аянга нэргэснийг 30 км-ын алсаас дуранд буулгасан нь хальсанаа ингэж үлджээ.

(Зургийг Карлос Гутеррез)

03_skyabove2008 оны 5-р сарын 31-нд: АНУ-ын Флорида мужийн Кэйп Канаверал дахь Кеннеди Сансарын төвөөс сансарын Discovery хөлгийг хөөрөх агшинд энэхүү зургийг авчээ.

(Зургийг Элиот Ж.Шестер)

05_afghanis

2008 оны 5-р сарын 18-нд: Афганистаны Хелман бүс нутгийн Гармсер тосгоны ойролцоо Америкийн тэнгисийн цэргийхэн Талибаны босогчидтой нүүр тулан буудалцаж байхад энэхүү зургийг авчээ. Энэ буудалцаанд тэнгисийн цэргийхнээс амь эрсдээгүй байна.
(Рейтерс агентлагийн зурагчин Горан Томасевик)

06_beichuan

2008 оны 5-р сарын 15-нд: Хятадын Шичуан мужийн Бэйчуан тосгонд болсон газар хөдлөлтийн улмаас ихээхэн хохирол учирсан. Газар дээрээс нь сурвалжлага хийх үед энэ мэт дүр зураг олонтоо үзэгдэж байжээ.

(Зургийг Паула Вростейн)

07_172182392008 оны 6-р сарын 17-нд:  Италийн хөл бөмбөгийн АС Милан клубд тоглох гэрээ байгуулсаныхаа дараа алдарт хөл бөмбөгчин Роналдино Италийн Милан хотын Сан Сиро стадионд үзүүлэх тоглолт хийх үеэр авсан зураг. Дижитал аппаратанд буусан ямар ч засваргүй оргиналь бүтээл

(Зургийг Рейтерс агентлагийн зурагчин Алессандро Гарофало)

08_172393892008 оны 1-р сарын 20-нд: Гонг Конгийн Далайн акварумд явсан хүүгийн  баруун гарны сүүдэр зураг. Санамсаргүйгээр хальснаа буудаг сайхан зурагнуудын нэг.

(Рейтерс агентлагийн зурагч Виктор Фрайл)

10_olyprepa

2008 оны 5-р сарын 30-нд: 2008 оны Бээжингийн Олимпид оролцох эрхээ нэгэнт авсан Кенийн алдарт гүйгчид Элдорет Чепколел стадионд бэлтгэл хийж байх үеийн зураг.

(Зургийг Тони Карумба)

14_16542631

2008 оны 9-р сарын 27-нд: Илүү дутуу үггүй бейсбаллын бөмбөгийг хөөрөлт дунд нь

(Зургийг Даррен Хаук)

15_17228179

2008 оны 5-р сарын 3-нд: Philadelphia-ийн цагдаагийн түрүүч Стефен Лицвинскиг сүүлчийн замд нь үдэх үеэр авсан зураг. Талийгаачийн охин Амбер, хүү Стев. Цагдаагийн түрүүч ажил үүргээ гүйцэтгэж яваад банк ухаж байсан дээрэмчидэд буудуулж нас барсан юм.

(Рейтерс агентлагийн зурагчин Тим Шаффер)

16_172283392008 оны 1-р сарын 17-нд: Мексикийн Тижуана хотод цагдаагийнхан хар тамхи наймаалагчидтай буудалцах үеэр цагдаагийн ажилтан буудалцааны галаас хүүг аварч байгаа дүр зураг.

(Рейтерс агентлагийн Жорге Дуенес)

22_17261883

2008 оны 6-р сарын 6-нд: Израйл, Палестины маргаантай бүс нутаг болох Рамаллахын ойролцоо Билин тосгоны баруун дүүрэгт Израйлын  тал өөрийн хамгаалалтын бэхлэлтийг барьж байх үеэр энэ бэхлэлтийг эсэргүүцсэн босогчдыг дарах зорилгоор Израйлын цэргүүд агаараас нулимс асгаруулагчаар “бөмбөгдөж” байжээ.

(Зургийг Аббас Момани)

25_17229353

2008 оны 11-р сарын 7-нд: Хайтийн нийслэл Порт-а-Принсэд Христийн сургууль хичээл орж байх үеэр нуржээ. Нуранган дор амьсгал төдий байгаа хүү. 3н давхар сургууль нурсаны улмаас 30 хүн нас баржээ.

(Рейтерс агентлагийн зурагчин Жозеф Гайлер Делва)

26_17087949

2008 оны 4-р сарын 16-нд: Газын зурвасын халуун цэг. Израйлчууд  Газын төв хэсэгт агаарын цохилт хийж Палестинчууд олноороо шархдсан байна. Энэхүү бөмбөгдөлтөнд энгийн иргэдээс гадна ажил үүргээ хийж явсан Рейтерс агентлагийн сэтгүүлч, фото сурвалжлагч хүндээр шархаджээ.

(Зургийг Мохаммед Абед)

28_171643132008 оны 1-р сарын 17-нд: Найбори тосгон. Кенийн цагдааг хараад орилж байгаа бяцхан Кени хүү. Кенийн сөрөгч хүчний удирдагч Райла Одингаг дэмжигчдийг барихаар цагдаагийнхан өргөн фронтоор айл бүрээр нэгжлэг хийж байсан үе.

(Зургийг Валтер Астрада)

29_17087961

2008 оны 10-р сарын 7-нд: Афганистаны Кабул тосгоны дүрвэгсдийн майхны ард элсэн шуурганаас хорогдож байгаа хүү. Афганистаны дайны үеэр сая сая Афган иргэд эх орноосоо дүрвэсэн гэдэг.

(Зургийг Манфрет Романа)

36_17228729

2008 оны 10-р сарын 16-нд: Тай-Камбужийн хилийн ойролцоо орших 900 жилийн настай Прейх Вихайр сүмийн нуранга буюу чулуугаар хийсэн газар доорхи нүхэнд амьдардаг Камбуж гэр бүлүүд. Дүрвэгсэдийн гэж хэлж болох энэ газарт Камбужийн 200 гаруй иргэн сүмийн нуранганд амьдардаг байна.

(Рейтерс агентлагийн зурагчин Адрес Латиф)

40_17250739

2008 оны 11-р сарын 6-нд Австралийн баруун эргийн асар том далайн давалгаанд гулгаж байгаа Керби Браун. Энэхүү зураг нь маргааш нь буюу 11-р сарын 7-нд Олон улсын Oakley-Surfing Life Big Wave шагналыг хүртжээ.

(Рейтерс агентлагийн зурагчин Андрей Буклей)

5 Responses to “Дэлхийн шилдэг гэрэл зургууд – 2008”

  1. uuganaa said

    gaihaltai.

  2. ilmaren said

    yostoi gaihaltai

  3. ganchudur said

    heleh ch ug alga. yosoti ne g jinhene……….

  4. reMiz said

    saihan zurguud bna neerei l heleh vgvi bolchihloo gaihamshigtai zurag haruulsand bayarlalaa

  5. [url=http://2nt.ru/go/odnoklassniki.php]Кто делил имущество после развода,подскажите как пережить это? [/url] девочки подскажите сегодня была у врача,она взглянула меня и подозревает беременность,отправила завтра на вагинальное узи,а я так беспокоилась и была рада,что даже забыла что мне чтобы достичь желаемого результата надо,на абсолютный мочевой делать или же как?кушать или же нет?подскажите плиз!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: