SHUUDSHUUD & ART

Дэлхийг шуугиулсан гэрэл зураг: Єлбєрч vхсэн хvvг махчин шувууд тасчиж идсэн байв

Posted by Оогийноо on May 19, 2009

01.Гэрэл зурагчин Ник Ют энэхvv вьетнам охины зургийг авчээ. Энэ зургаас дэлхий нийт уг дайны аймшигийг олж мэдэрдэг

 

Тухайн есєн настай байсан Ким Фук охин энэ зургийнхаа талаар 14 сарын дараа мэджээ. Тэр насан туршдаа тэрхvv аймшигт єдрийн дvр зураг, бємбєгдєлтийн дуу чимээг мартаж чадаагvй гэдэг. Гэрэл зурагчин Ник Ют охиныг эмнэлэгт хvргэ жєгсєн юм. Сvvлд энэхvv гэрэл зураг нь ХХ зууны хамгийн шилдэг бvтээлээр шалгарч байв.

 

02. Лина Медина нь 1933.09.27-нд Перугийн Paurange хотод тєрсєн. Тэрээр дєнгєж 5 нас 7 сар 21хоногтой байхдаа анхны хvvхдээ тєрvvлжээ. Ингэснээрээ анагаахын тvvхэн дэхь хамгийн залуу ээж болсон юм. Эцэг эх нь бие нь тавгvйрхсэн охиноо эмнэлэгт vзvvлэхэд эмч нар охиныг аль хэдийн долоон сартай жирэмсэн байсныг тогтоожээ. Тvvнээс хойш хоёр сарын дараа охиныг єєрєє тєрєх боломжгvй гэж vзэн хvvхдийг нь кесаревийн аргаар тєрvvлж авчээ. Хvv нь 2.7 жинтэй байв. Тvvнд Херардо гэж нэрийг эмч нь єгсєн байна. Харин хvv єєрийнхєє ээжийг арван нас хvрсэн хойноо мэджээ. Тэрээр эрvvл саруул амьдарч байгаад 1979 онд 40 насандаа тархины хавдараар нас баржээ. Лина охин хэзээ ч хэнд ч хvvхдийнхээ эцгийн талаар ам алдаагvй байна. 2002 онд тvvнээс хамгийн сvvлд ярилцлага авах гэхэд эрс татгалзжээ.

 

03. “Хэзээ ч хэнч харж байгаагvй хамгийн алдартай зураг ” – Associated Press-ийн гэрэл зурагчин Ричард Дрю (Richard Drew) єєрийнхєє энэхvv зурганд ингэж нэрлэжээ. Дэлхийн худалдааны тєвийг онгоцоор мєргєсний дараа нурахаас ємнє нэгэн эр цонхоор vсэрсэн нь энэ.

 

04. Малкольм Браун-30 настай. Нью Йоркийн “Ассошиэйтед Пресс”-ийн гэрэл зурагчин. Тэрээр Сайгонд албан томилолтоор ажиллаж байж. Гэтэл талбай дээр хэсэг буддын лам нар суусан машин иржээ. Тэдний дунд байсан санваартан Thich Quang Duc газарт суухад дэргэд нь байсан бусад нь тvvн дээр шатахуун асгаж орхиж. Тэгсэний дараа тэрээр єєрєє шvдэнз зуран амьдаараа шатсан нь энэ. Тэр шашны эсрэг тєр засгийнхаа бодлогыг эсэргvvцэн ийнхvv эсэргvvцлээ илэрхийлжээ. Тэр шатаж байхдаа нэг ч удаа орилоогvй гэдэг.

 

05. Энэ зургийг сайн хараарай. Энэ бол хэзээ нэгэнт хvний авсан гэх гэрэл зургуудаас хамгийн онцгой нь. Эхийнхээ хэвлийгээс гаргасан гараараа мэс заслын эмчийн гаранд хvрч vзэж байгаа бяцхан хvvгийн гар. Тvvнийг тєрєхєєс нь ємнє хууль бус гэмээр аргаар аборт хийн “хороож” байгаа аж. Хvvхэд єнгєрсєн оны 12.28-нд тєрєх байжээ. Хараад л айдас шууд тєрнє. Хvv эмчээс аврал эрж байгаа юм болов уу? Гэтэл…

 

06. Аль-Дуры хvvгийн vхэл. Францын ТВ-ийн зураглаачийн дуранд энэ vйл явдал бvрэн эхээрээ буужээ. Тэр эцгийнхээ гар дээр алуулжээ. Эцэг нь ч мєн адил израилийн дайчдын суманд оногдон vхэв. Хvvгийн зураг ил захидал болж тvvний талаар ном гаргаж, дуу бvтээсэн.

 

07. 1994 оны зун Кевин Картер (Kevin Carter, 1960-1994) нэр алдарын оргилд хvрч байв. Тэр vед Пулицерийн шагнал хvртсэн. “Судан дахь єлгєлєн” гэдэг бvтээлээрээ энэ шагналыг хvртсэн. Картер тэр єдєр Суданы нэгэн єлсгєлєнд нэрвэгдсэн тосгонд очжээ. Тэнд єлсгєлєнгєєр vхэж байгаа хvvмvvсийн зургийг авсаар сvллдээ галзуурах шахсан гэдэг. Харин тvvний дуранд нэгэн охины амьдралын сvvлийн мєч буусан нь энэ. Охин єлсєж туйлдаа хєл дээрээ ч зогсож чадахгvй газарт сєхрєн унажээ. Тvvний араас махчин шувуу аажуухан дагана. Тvvний энэ удаагийн хоол нь охин ажээ. Кевин тэр хоёрыг анхааралтай ажиглаж байжээ. Гэтэл шувуу гэнэт дайран охины нуруун дээр гарахыг оролдож тонших vед охин урагшаа мєлхєн гараараа тvvнийг цохин биеэ хамгаалж байсан аж. Vнэхээр аймшигтай бас єрєвдєлтєй дvр зураг тvvнийг тэвчихийн аргагvй байдалд оруулжээ. Тэрээр охиныг швуунаас холдуулаад єєрєє модны ард суугаад зєндєє уйлсан талаараа хожим бичсэн байдаг.

 

08. 2206.02.01. Йордан голын баруун эрэг. Амон пост. Нутгийн иргэд израилийн армийн цэргvvдтэй vзэлцэж байгаа нь. Израилийн цагдаа нар хvч хэрэглэн тус постонд хамаарагдаж байсан 9 байшингийн оршин суугчдыг албадан хєєн гаргаж байна. Энэ мєргєлдєєний улмаас 200 орчим хvн шархдаж бэртсэн. Тэдний 80 нь цагдаа нар.

 

09. 12 настай афган охин. Стивен Маккьюри (Steve McCurry)-гийн алдартай гэрэл зураг. Афган-пакистаны дvрвэгсэгдийн лагерьт тэр энэ зургаа авчээ. Зєвлєлтийн цэргvvд залуу охины тосгоныг бємбєгдсєнєєр тvvний гэр бvл бvгд амь vрэгдсэн. Тэр хоёр долоо хоног уул дамжин явсаар уг лагерь дєнгєж ирээд байгаа нь. 1985 онд энэ гэрэл зураг анх удаа National Geographic сэтгvvлийн хавтсан дээр нийтлэгдсэн.

 

10. Stanley Forman/Boston Herald, АНУ. 1975 он. Бостон. Охин,эгчийнхээ хамт байшинд гарсан гал тvймрээс амиа аварч байгаа нь.

 

11. Нагасаки хотын дээрх атомын бємбєгийн мєєг. Зургийн эзэн тодорхойгvй.

 

12. Тяньаньмэний талбай дээрх нэр нь vл мэдэгдэх баатар. Энэхvv гэрэл зургийг «Associated Press»-ийн алдарт Жефф Виднер авчээ. Энэ баатар ямартаа ч танкийн цувааг зогсоож чадсан юм.

 

13. Польш – Тереза охин. Тэрээр онцгой дэглэмт харих лагерийн ханан дээр байшин зурж байгаа нь. 1948. © David Seymour

 

14. 2001.09.11-ний єдєр болсон террорист халдлага. Халдагын эзэн нь «Аль-Каида».

 

15. Ниагарагийн хvрхээ хєлдєєд байгаа энэ.1911 года

 

6. Mike Wells /Их Британи/ 1980. Караможа дvvрэг (Karamoja), Уганда. Маш их єлсгєлєнд єртсєн жаал хvv, аврагч хоёрын гар

 

17. Хар ба цагаан. Гэрэл зурагчин Эллиотт Эрвитт. 1950 он

 

18. Спенсер Платт (Spencer Platt). АНУ. Getty Images агентлаг. Залуу ливан янханууд Бейрутын бємбєгдvvлсэн дvvрэгт vйлчлvvлэгч хайж яваа нь. 2006.08.15-ны єдєр

Р.Слава
Оллоо.мн

 

23 Responses to “Дэлхийг шуугиулсан гэрэл зураг: Єлбєрч vхсэн хvvг махчин шувууд тасчиж идсэн байв”

  1. chimgee said

    zurh emterchiin

  2. ilmaren said

    yoo yamar aimariin bee…. iim zuil bas bdagaa

  3. jagaa said

    aimshigtai baina. Ter Kevin Carter “Sudan dahi ulsgulun” zuragnaasaa bolj amia horloson gej unshij bsan shig sanaj bna.

  4. UuganD said

    Жагаагийн хэлж байгаа зөв өө. Кевиний энэхүү зураг нь тухайн үедээ дэлхийг цочроосон юм. Тэр хэдий энэ бүтээлээрээ Пулицерийн шагнал хүртсэн ч түүнээс хойш түүнийг охинд тусалсан эсэх талаар сэтгүүлчид ам уралдан асуусан гэдэг. Тэгэхэд тэрээр тухайн үед цэргүүд иргэдийг халдварт өвчитэй тул гар хүрч болохгүй гэж хэлсэн аж. Тэгээд мэдээж тэр охиныг аварч чадаагүй. Энэ мэтчилэн зургийн талаар яриа газар авч зарим нэг нь Кевинийг бүр буруутгаж байсан гэдэг. Ингэж Кевин солиорох шахан явсаар өөрийнхөө амийг хорлосон гэж сонссон юм байна. Тэр тухайн үед охинд тусалж чадаагүйдээ маш их харамсаж байна гэж өгүүлсэн байдаг.
    Гэрэл зурагчины ажил ийм л хүнд ажил юм. Мэдээж бүгд биш иймэрхүү сурвалжлагын гэрэл зураг нь тухайн хүнээс маш их тэвчээр мөн авхаалж самбаа гэх зэрэг олон юмыг шаарддаг. Энэ гэрэл зургийн түүх үүнийг батлах бизээ.
    Дотор бүр сонин болчлоо. Ямартай ч Шуудшуудын бэлтгэсэн мэдээлэл таалагдлаа.

  5. E said

    Yostoi aimaar yum

  6. Mikarito said

    Yum boduulmaar zuragnuud ih bna daa. aimaar iin

  7. Tengis said

    Ene une sonirholtoi ym,
    Ter Afghan ohinii zurag-iin 2-r heseg n baidag ym bilee, Ter ohin buur tomoo emegtei bolosn hoinoo ene zurgiig bariad zogsoj baigaa, giwluun umsson neg zurag baidag ym bilee,
    ter suuliin zurgiin tailbar arai l hudlaa bolj, yuu yaasan yanhanuud hehe, zugeer l chineeleg ailiin huuhduud aimshigt zuil bolson gazraar sonirhoj yawaa n gesen utgatai zurag shuudee,

  8. Tengis said

    Bas ter Bumbogdoltoos zugataj yawaa Vietnam ohin odoo buur hugshin awgai bolson baidag ym bilee, dal mur n bituu tulegdsen sorwitoi, ene zurgaaraa aldartai negen bolson baidag ym bilee.

  9. chimeglen said

    gaihaltai yum aa. mash sonirholtoi sanagdlaa

  10. ariuka said

    Аli-Durin huugiin uhel gedeg ene zurag ih aimar blaa..Uneheer aidas toruulsen bas ih yum bod.uulsan zurag bn!!!

  11. yanjmaa said

    Nylims ayandaa bumburuud irdeg bn shuu, Yer ni etssiin etsest shynalaa barij chaddaggui hun huniigee l iim zovlond ynagaj baigaa yum.

  12. martin said

    uruvdmuur yumaa

  13. munguu said

    hi minii naiziin hiisen zurag goe boljee ih hetsvv zuragnuud baina setgel emtrehshig tegehdeel amidraliin vnen yumaa

  14. AXIS said

    gaihaltai niitlel baina mash ih setgel hodolloo

  15. Duck LOVE said

    haramsal, orovdolt, hairl, uzen yadalt…

  16. ganaz said

    таалагдлаа. сонирхолтой сонин мэдээлэл байлаа

  17. marla said

    aimar bn gehes oor yu gehev dee

  18. Anonymous said

    bi f.b dre tawin gj amli eo

  19. B.q said

    Gaihaltai ym bas aimar er n dajgvi

  20. Anonymous said

    aimaar ymaa

  21. Anonymous said

    gaihaltai bas emegneltei ymaa

  22. love said

    aimar yumaa

Leave a reply to B.q Cancel reply