SHUUDSHUUD & ART

“Монгол охид”

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалддаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухаарна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

Б.Энхтуяа

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.


.

.

.

.

Advertisement

January 17, 2011 - Posted by | Гэрэл зураг

13 Comments »

  1. SAAK

    Comment by ganbold | January 23, 2011 | Reply

  2. hi ungursun ch gsen shine onii mend hyrgii saihan bayarlasan uu ene zurasan zurag um uu uneheer nice zurag um bn aa kkkk amjilt ahaa

    Comment by temuujin_555@yahoo.com | January 25, 2011 | Reply

  3. ynexeer saixan byteelyyd bolson bnalee AMJILT!

    Comment by Batzorig | February 1, 2011 | Reply

    • bayarlalaa

      Comment by Гэрэлтертөнц | February 11, 2011 | Reply

  4. Монгол охид маань үзэсгэлэнтэй шүү
    ёстой гое зургууд байна

    Comment by SUNshine | February 5, 2011 | Reply

    • tiim shvv mongol ohid maani vzesgelentei.(bayarlalaa)

      Comment by Гэрэлтертөнц | February 11, 2011 | Reply

  5. shan zuragnuud bna

    Comment by Anonymous | February 26, 2011 | Reply

  6. Uneheer goy boljeeeee

    Comment by uugan | April 22, 2011 | Reply

  7. таны зураг бусдаас өөр харагдаж байна. зураач хүний нүдээр фото зураг өөр гарч байна шүү… амжилт хүсье

    Comment by nono | April 30, 2011 | Reply

  8. Фликрчүүдийг үзэж фото зурагт дурласаар 2 жил өнгөрчээ. Сүүлийн үед сонирхолгүй санагдах боллоо яагаад тийм юм болвоо үүнийг юутай холбон тайлбарлах вэ амьдрал ч утгаа алдаж байх шиг санагдах юм…
    Манай блогчдийн блогийг үзээд үнэхээр гайхширлаа сайхан бичих юм ийм зүйл мэдэхгүй хаагуур нь өнгөрч байсан байнаа.
    Аа бас нэг юм асууя гэж бодлоо та бүнхээс
    Миний хувьд нас ахих тусам гоо сайхний мэдрэмж илүү нэмэгдсэн л дээ. Тэгээд энэ блогт нийтлэл бичигчдийн хэд орчим насны ямар мэргэжжилтэй хүмүүс байдаг юм хэдэн жил фото зураг болон нийтлэл бичиж блог хөтөлж эхэлсэн ямархуу хүмүүс бэ гэдэг нь миний хувьд их сонин санагдлаа үүнийг хариулаарай намайг мэссэнжертээ нэмж байгаад хариултийг хэлээрэй

    Comment by Amaraa_ts_66@yahoo.com | May 18, 2011 | Reply

  9. unheer saihan buteel boljee
    tsaashdaa oshoo ihiig hiij buteegeerei and nz min amjilt iluu ih amjilt!

    Comment by badag | July 20, 2011 | Reply

  10. nice .amjilt

    Comment by Magsarjav Khatantuul | August 22, 2011 | Reply

  11. Saihan ALBUM shoo andaa amjilt!

    Comment by Ariunbold Purev | August 24, 2011 | Reply


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.